П.АМГАЛАН

Дархан-Уул аймгийн үндэсний их баяр наадамд Увс аймгийн Тэс сумын харьяат, “Увс нуур” дэвжээний бөх Г.Цэрэнтогтох долоо даван түрүүллээ. Харин “Цагаанбаатар академи”-ийн жүдо бөхийн тамирчин Р.Омар үзүүрлэн, аймгийн заан цол хүртэв.  Р.Омарын жүдо бөхийн багш нь олимпын хүрэл медальт, дэлхийн аварга хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Х.Цагаанбаатар , харин үндэсний бөхийн багш нь улсын заан Б.Серик юм.  Р.Омарын хувьд улсын наадмын хүүхдийн барилдаанд түрүүлж улсын шонхор цол хүртэж байсан.

Эх сурвалж:www.zms.mn