П.АМГАЛАН
Монголын Үндэсний Бөхийн Холбоо (МҮБХ)-ны Ёс зүй, сахилга хариуцлагын зөвлөл хуралдаж Архангай аймгийн Булган сумын харьяат, "Бөхбилэгт" дэвжээний ерөнхий дасгалжуулагч, улсын арслан Р.Пүрэвдагва, Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын харьяат, аймгийн арслан Я.Бумбаяр нарын ёс зүйн зөрчлийг хэлэлцсэн. Зөвлөлийн хурлаар улсын арслан Р.Пүрэвдагвыг “Ёс зүйн дүрэм”-ийн хоёр заалтыг зөрчсөн буруутайд тооцож, барилдах эрхийг таван сарын хугацаатай хассан байна. Харин аймгийн арслан Я.Бумбаярын барилдах эрхийг нэг сарын хугацаатайгаар хасах шийтгэл оногдуулсан билээ.
Төв цэнгэлдэх хүрээлэнд Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн 1024 бөхийн барилдаан эхлэхийн өмнө улсын арслан Р.Пүрэвдагва "МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавт хандан, "Дүү нь одоо дахиж барилдахгүй юм чинь энд зодог тайлчихъя. Яагаад байгаа нь мэдэгдэхгүй, зөвхөн Пүрэвдагвыг барилдуулахгүй байгаарай гэсэн юм шиг санагдаж байна. 1024 бөхийн барилдаанд барилдах боломж бөхийн замналд хэд тохиолддог билээ" хэмээн байр сууриа илэрхийллээ. Тэрээр Төв цэнгэлдэх хүрээлэнгийн зүлэг ногоон дэвжээнд зодог, шуудгаа өмсөн гарч ирэн наадамчин олны өмнө уучлал хүсэж, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн 1024 бөхийн барилдаанд зодоглохоор боллоо.
Эх сурвалж:www.zms.mn