П.АМГАЛАН
Тулгар төрийн 2235 жил, Их Монгол Улсын 820 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115 жил, Ардын хувьсгалын 105 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит 1024 бөхийн барилдааны нэгийн даваа Төв цэнгэлдэх хүрээлэнд эхэллээ. Энэ жилийн наадамд дархан аварга Г.Өсөхбаяр, Н.Батсуурь, улсын аварга П.Бүрэнтөгс, Г.Эрхэмбаяр, О.Хангай нараар магнайлуулсан улс, аймаг, цэрэг, сумын цолтой болон залуу 1024 бөх барилдахаар бүртгүүлжээ. Улсын их баяр наадамд энэ жил дархан аварга 2, улсын аварга 3, арслан 7, гарди 5, заан 16, харцага 26, начин цолтой 75 бөх, улсын цолгүй залуу 70 бөх барилдах аж.
Эх сурвалж:www.zms.mn