Хөлбөмбөгийн ДАШТ-ий хамгийн шийдвэрлэх тоглолтууд болж, Аргентиний хөлбөмбөгч Мессигийн тухай хаа сайгүй яриа хөөрөө өрнөсөн энэ өдрүүдэд Аргентиний тусгаар тогтнолын өдөр тохиож байгааг zms.mn “Зууны нэг өдөр” буландаа онцолж байна.  Тодруулбал, лолдугаар сарын 9-нд Өмнөд Америкийн томоохон улс болох Аргентин улс үндэсний хамгийн эрхэм баяр болох Тусгаар тогтнолын өдрөө тэмдэглэдэг.

1816 оны долдугаар сарын 9-ний өдөр Тукуман хотноо хуралдсан Үндэсний конгресс Ла-Платагийн Нэгдсэн Мужууд Испанийн эзэнт гүрнээс бүрэн тусгаар тогтносныг албан ёсоор тунхагласан юм. Энэ өдөр нь өнөөгийн Бүгд Найрамдах Аргентин улсын тусгаар тогтнолын өдөр хэмээн үздэг аж.

Аргентины нутаг дэвсгэр XVI зуунаас эхлэн Испанийн эзэнт гүрний захиргаанд байсан бөгөөд 1810 оны Тавдугаар сарын хувьсгалын дараа Буэнос-Айрест түр засгийн газар байгуулагдсан ч тусгаар тогтнолыг албан ёсоор зарлах хүртэл зургаан жилийн улс төр, цэргийн тэмцэл үргэлжилжээ. Тухайн үед нийслэл Буэнос-Айрес улс орныг төвлөрүүлэн нэгтгэхийг зорьж байсан бол дотоодын мужууд бие даасан байдлаа хадгалахыг хүсэж байв. Энэхүү дотоодын зөрчил нь тусгаар тогтнолын тунхгийг батлах хугацааг хойшлуулсан гэж түүхчид байна.

Эцэст нь 1816 оны долдугаар сарын 9-нд Тукуман хотод чуулсан Үндэсний конгресс Испанийн ноёрхлыг эцэслэж, Аргентины тусгаар тогтнолыг тунхагласан нь Латин Америкийн тусгаар тогтнолын хөдөлгөөний түүхэн үйл явдлын нэг болжээ. Өнөөдөр Аргентины Тусгаар тогтнолын өдөр нь улсын хэмжээнд бүх нийтийн амралтын өдөр байдаг. Энэ өдөр төрийн далбаа мандуулж, сүм хийдүүдэд хүндэтгэлийн мөргөл үйлдэн, цэрэг-иргэний жагсаал, цэргийн парад, урлагийн тоглолт, ардын баяр наадам зохион байгуулдаг. Орой нь баярын салют буудуулж, иргэд эх орныхоо тусгаар тогтнол, эрх чөлөөг хүндэтгэн тэмдэглэдэг.

Эх сурвалж: zms.mn