Ослын дараа харамсах биш, замд гарахаасаа өмнө хүүхдээ хамгаалъя

 

Зам тээврийн ослын тоо өмнөх оны мөн үеэс буурсан эерэг үзүүлэлт гарсан ч хүүхэд өртсөн осол, амь насаа алдсан тохиолдол анхаарал татсан хэвээр байна. Тодруулбал,  2025 оны эхний таван сард 396 зам тээврийн осол бүртгэгдэж, 423 хүүхэд гэмтэж, 17 хүүхэд зам тээврийн  ослын улмаас амь насаа алджээ.


Харин он гарснаас  хойших эхний  таван сарын байдлаар хүүхэд өртсөн  зам тээврийн осол 341  бүртгэгдэж, 372 хүүхэд гэмтсэн байна. Харамсалтай нь энэ хугацаанд 18 хүүхэд  зам тээврийн ослын улмаас  амь насаа алджээ.  
Нийслэлийн хэмжээнд 2025 оны эхний таван сарын байдлаар 275 осол бүртгэгдэж 297 хүүхэд гэмтжээ.  Харин энэ он гарснаар  эхний таван сард 226  осол бүртгэгдэж,  248  хүүхэд  замын тээврийн ослын улмаас гэмтсэн гэдгийг  Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ. Эдгээр тоон үзүүлэлтээс харахад хүүхдийн амь нас, эрүүл мэндэд учирч буй эрсдэлийг бууруулах чиглэлд илүү анхаарал хандуулах шаардлагатай хэвээр байна. 
Улсын их баяр наадмын өдрүүд хаяанд ирсэн энэ өдрүүдэд  ид аялал зугаалгын улирал эхэлдэг. Тиймээс  эцэг эх асран хамгаалагч та бүхэн холын замд гарахаар бэлдэж байгаа бол хамгийн түрүүнд үр хүүхдийнхээ аюулгүй байдлыг хангаарай. 

Дэлгэрэнгүйг ЭНД дарж уншина уу.

 

 

Н.Учралын Засгийн газар 100 хоногт юу амжуулав

Бид дэлхийд өрсөлдөх чадвараараа 79 орноос 69 дүгээр байранд явж байна. Инфляц 11.2 хувьд хүрсэн. Хэдийгээр экспорт өсөж, гадаад худалдаа нэмэгддэг ч өрхийн амьжиргаа руу очдоггүй нь төрийн эдийн засаг дахь оролцооноос болж байгаа. Төсөв, төрийн өмчит компани нийлээд эдийн засгийн 61 хувийг эзэлж байгаа. Энэ нь төсөв, төрийн өмчит компанитай холбоотой ямар нэгэн бизнес эрхлэхгүй бол хувийн хэвшил бие даан хөгжил боломжгүй болгож байна. Төр хувийн хэвшилтэйгээ өрсөлддөг гэж ярьдаг ч бодитой үйлдэл хийж чадаагүй. Тиймээс ч төрийн оролцоо эдийн засгийн 61 хувийг бүрдүүлж байна. Тиймээс төрийн оролцоог бодитоор бууруулах, орох шаардлагатай бизнесийг хуулиар зааглахаар Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийг батлуулсан. Мөн энэ 100 хоногийн хугацаанд манай Засгийн газар татварын шинэчлэлийг хийж чадлаа.  Энэ 100 өдөр бүтээлч хариуцлагатай, дуусдаггүй олон яриаг дуусгасан 100 өдөр байлаа.

Дэлгэрэнгүйг ЭНД дарж уншина уу.

 

 

Х.Александр: Онгоцоор нисэхийг биш морио унаад давхихыг хүсдэг хүү Ленинградын нисэхийн академид сурахаар очсон

-Би хөдөөний хүн. Говь-Алтай аймагт 10 жилийн сургууль төгссөн. Намайг аравдугаар анги төгсдөг жил нисэхийн дунд сургуулийн хуваарь ирсэн юм. Тэр үед биднийг дүнгээр нь жагсааж байгаад дуудаж оруулаад хуваарь сонгуулдаг байлаа. Тэгэхэд нисэхийн сургуулийн хуваарь надад тохиолдлоор л таарсан хэрэг. Түүнээс би багаасаа нисгэгч болно гэж мөрөөдөж явсангүй. Нисгэгч болсноос бараг адуучин болохсон гэж мөрөөддөг байсан байх. Хөдөөгийн малчны хүүхэд  болохоор гэртээ, ээж аавдаа хоргодож  байсан. Хувь заяаны эрхээр сургуульд явж Эрхүүд очсон. Тэнд хэлний бэлтгэлээ онц төгсөхөд Оросын дээд боловсролын хорооноос  нисэхийн дунд сургуулийг  маань дээшлүүлэн  Нисэхийн академи болгож надад тусгай хуваарь өгсөн. Тэнд очтол штурманы ангид оруулчихсан. Би юугаа ч мэдэхгүй, аль нь штурман, аль нь  диспетчер болохыг ялгахгүй. Орос нөхөд надад тайлбарлалаа “Штурман гэдэг нь онгоцныхоо кабинд суучхаад замыг нь тооцоолоод явна. Нислэгийн хөдөлгөөний удирдагч гэдэг нь газарт суучхаад нөгөө онгоцоо доороос нь  удирдаад байна” гэж байна. 

Дэлгэрэнгүйг ЭНД дарж уншна уу.