Б.Золбоо

Хөлбөмбөгийн түүхэн дэх хамгийн агуу тоглогчдын нэг Роналдугийн сүүлийн бүжиг Испанид 1:0 харьцаатайгаар хожигдсоноор өндөрлөв. "Алтан бөмбөг"-ийн таван удаагийн эзэн, зургаан ДАШТ-д дараалан гоол оруулсан цорын ганц тоглогч тэрээр карьерынхаа туршид клуб болон улсынхаа төлөө  976 гоол оруулсан амжилтын эзэн билээ.

Тоглолтын дараа Португалын  дасгалжуулагч Роберто Мартинес албан тушаалаасаа огцрох шийдвэр гаргаснаа зарлав. Тэрээр "Миний гэрээ өнөөдрөөр дуусгавар боллоо. Би ДАШТ-д багаа ялалтад хүргэх зорилготой ирсэн, зорилгоо биелүүлж чадаагүй тул ажлаа үргэлжлүүлэх нь утгагүй" гэжээ. Гэвч түүнийг  Роналдуг хэт бөөцийлж, багийн тактикийг алдагдуулсан хэмээн шинжээчид шүүмжилж байна.