П.Лхагва
Монгол түмний бахархал, үндэсний өв соёлоо түгээн дэлгэрүүлж үндэсний бөхийн тайлбарт өөрийн дахин давтагдашгүй түүхийг бүтээж буй ТВ-9 телевизийн тайлбарлагч Ц.Батнасан төр түмний цэнгэл үндэсний их баяр наадмын босгон дээр Соёлын гавьяат зүтгэлсэн цол хүртэхээр боллоо.
Төрөлх авьяасыг тордож, түмэн олны итгэл сэтгэлийг хүлээсэн үндэсний бөхийн тайлбарлагч болно гэдэг олон жилийн тууштай хөдөлмөр билээ. Үндэсний бөх сонирхогчид түүний хүдэр чийрэг хоолой, уран тансаг тайлбаргүй бөхийн барилдаан давсгүй хоол мэт гэх нь бий.