Наадмын тасалбар энэ жил ч иргэдийг дахин бухимдуулав

Тасалбар дамлаж буй иргэдийн ярьж буйгаар долоодугаар сарын 3-наас Монгол шуудангаар хүргэлт хийгдэж эхлэх бөгөөд ширхгээр болон нэг дор, дараалсан 10-н суудлын тасалбарыг зарах боломжтой гэв. Үндэсний их баяр наадам зохион байгуулах хорооноос мэдээлэхдээ нэг хэрэглэгч 1-2 тасалбар авах боломжтой гэж байсан боловч хоёрдогч зах зээл дээр олон тоогоор, анхны үнээсээ гурав дахин үнэтэй зарагдаж эхэллээ. Дэлгэрэнгүйг ЭНД дарж уншина уу.
Б.Найдалаа: Шинэчлэлийн бодлогоо хэрэгжүүлбэл цалингаа 30 хувиас ч илүү нэмэх боломжтой

Үйлдвэрчний эвлэлээс "үнэхээр бага цалин авч байгаа хэн байна гэсэн тодорхой судалгаагаа гаргаад ир. Тэрэндээ анхаарч ажиллая" гэсэн. Одоохондоо хариу байхгүй байна. Бүгдэнд хавтгайруулж нэмэх үү гэхээр тийм гэж байна. Би үүнийг бодлогын хувьд зөвшөөрмөөргүй байгаа юм. Цалинг шударга болгох ёстой. Тухайлбал, олон жил ажилсан гээд сайн байна уу, муу байна уу хамаагүй нэмэгдэл өндөр авдаг энэ зөв үү. Сайн ажиллаж байгаа залуу боловсон хүчин яагаад өндөр цалин авч болохгүй гэхчлэн бидэнд бодох зүйл их бий. Үүн дээр ул суурьтай системийг нь өөрчлөхгүй бол цоорхой сав руу ус хийдэг шиг үр ашигггүй зардал урсах магадлалтай юм. Дэлгэрэнгүйг ЭНД дарж уншина уу.
З.Мэндсайхан: Засгийн газар "Рио Тинто"-гийн өмнө ямар нэг үүрэг хүлээгээгүй, далд тохироо хийгдээгүй

Оюу Толгойн зээлийг харвал төслийн санхүүжилт буюу 15 банк олон улсын банк санхүүгийн байгууллагаас авсан зээл нь тус зээлийнхээ 19.2 хувийг нь эзэлж байгаа. Энэхүү зээл өнөөдөр есөн хувийн хүүтэй байгаа. Давуу эрхтэй спонсорын зээлийг мөн Рио Тинто групп олгосон байгаа. Энэ нь есөн хувьтай буюу нийт зээлийн гэрээний бүрэлдэхүүний 8.2 хувийг эзэлж байгаа. Урьдчилгаа төлбөрийн гэрээ 8.7 хувьтай байгаа. Бидний хэлэлцээ хийсэн гол зээл нь хувь нийлүүлэгчдийн зээл буюу "Рио Тинто"-гийн оруулсан 6.1 тэрбум ам.долларын зээл юм. Энэ нь Оюутолгой төслийн нийт зээлийн 24 хувь, хүү нь 10.4 байсныг бид 7.9 болголоо. 7.9 хувь гэдэг нь SOFR+4 буюу жишиг хүү+4 хувь гэсэн үг. Цаашдаа жишиг хүү нь олон улсад хэрэглэгддэг, АНУ-ын бодлогын хүүтэй уялдаж тогтдог. Энэ бол хэлбэлзэлтэй хүү. АНУ бодлогын хүүгээ бууруулбал уг зээлийн хүү буурна. Дэлгэрэнгүйг ЭНД дарж уншина уу.