Б.Золбоо
АНУ-ийн Нью-Жерси мужийн “MetLife” цэнгэлдэх хүрээлэнд болсон тоглолтод Килиан Мбаппе хоёр гоол оруулж, Францын шигшээ баг Шведийг 3:0 харьцаатайгаар буулгаж авлаа. Ингэснээр Мбаппе ДАШТ-ий хасагдах шатны тоглолтуудад хамгийн олон гоол оруулсан түүхэн амжилтын эзэн болсон юм. Мөн тэрээр ДАШТ-ий зургаа дахь гоолоо оруулснаар бүх цаг үеийн мэргэн бууч Лионель Мессиг гүйцэхэд ердөө нэг гоолын хойно ирлээ. Францын шигшээ баг бямба гарагт Парагвай улсын шигшээ багийн эсрэг тоглоно.
Эх сурвалж: zms.mn