Б.Золбоо
Монголын шатрын спортын түүхэнд нэгэн шинэ хуудас нээгдэж, дахин нэг их мастер төрөн гарлаа. Үндэсний шигшээ баг болон “Гэгээн арвай” клубийн тамирчин, Орхон аймгийн уугуул Б.Мөнгөнзул “Kasparov Chess Foundation Friendship Festival 2026” тэмцээнд есөн өрөг тоглож, 5 оноо авснаар эмэгтэй их мастер (WGM) цолны сүүлийн нормоо амжилттай биелүүллээ. Түүнээс өмнө Б.Мөнгөнтуул, Т.Батчимэг, А.Энхтуул, Д.Номин-Эрдэнэ, Б.Аминаа, Ү.Үүрийнтуяа, Т.Мөнхзул нар их мастер цолыг хүртэж байв. Тэгвэл Б.Мөнгөнзулын хувьд Монгол Улсын найм дахь эмэгтэй их мастер цолтон болж байна.
Эх сурвалж: zms.mn