Засгийн газар "Рио Тинто" групптэй гурван асуудлаар тохиролцоонд хүрлээ

Одоогоос 17 жилийн өмнө буюу 2009 онд Оюу Толгойн хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдсан байдаг. Улмаар “Рио тинто” групп зэсийн баяжмалаа экспортолж эхлээд 14 жил өнгөрчээ.

Дэлгэрэнгүйг ЭНД дарж уншина уу.

 

Хельмут Вебер: Монголын аялал жуулчлалд хамгийн их дутагдаж байгаа зүйл бол нэгдсэн концепц

Азийн аялал жуулчлалын 15 дахь удаагийн форум Монгол Улсад анх удаа зохион байгуулагдаад удаагүй байна. Аялал жуулчлалын салбарын эрдэмтэн, судлаачид, бодлого боловсруулагчид, хувийн хэвшлийн төлөөлөл нэг дор цуглан салбарын хөгжлийн чиг хандлага, тогтвортой аялал жуулчлалын асуудлыг хэлэлцсэн тус форумд нэгэн хүндэт эрхэм алс холын ХБНГУ-аас уригдан ирсэн нь манай өнөөдрийн зочин профессор Хельмут Вебер байсан юм. Их сургуулийн хөгжил болон тогтвортой аялал жуулчлалын менежментийн чиглэлээр олон улсад зөвлөхөөр ажилладаг тэрбээр 1997-2000 онд Германы Засгийн газрын төслөөр Монгол Улсад ажиллаж, манай улсын аялал жуулчлалын менежментийн тогтолцоог хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмрээ оруулсан юм. Түүнтэй Монголын аялал жуулчлалын хөгжлийн өнгөрсөн ба өнөөдөр, тогтвортой хөгжлийн бодлого, цаашдын боломжийн талаар ярилцлаа.

Дэлгэрэнгүйг ЭНД дарж уншина уу.

 

Эрүүл хооллолт нь өөрийгөө хязгаарлах биш, хүнсээ зөв сонгох юм 

Аялал зугаалга, баяр наадмын улирал эхэлсэнтэй холбоотойгоор хөдөө орон нутаг зорих иргэдийн тоо эрс нэмэгддэг. Бид амарч, аялж зугаалахдаа  шарсан, хэт боловсруулсан хүнс, хийжүүлсэн ундаа чихэрлэг амттаныг хэтрүүлэн хэрэглэх нь бий. Түүнчлэн аялж явах үедээ хоол хүнсээ халуун орчинд удаан хадгалах тохиолдол ч гардаг. Энэ нь нян үржих нөхцөлийг бүрдүүлж улмаар хоолны хордлого үүсэх шалтгаан болдог байна.

Дэлгэрэнгүйг ЭНД дарж уншина уу.