Б.ЗОЛБОО

Хөлбөмбөгийн ДАШТ-ий дөрвөн удаагийн аварга Германы шигшээ баг Парагвай улсын багт торгуулийн цохилтоор ялагдан тэмцээнийг орхихоор боллоо. Хоёр улсын шигшээ багийн өрсөлдөөн эн тэнцүүхэн үргэлжилж, 1:1 харьцаатайгаар тэнцсэнээр тоглолтын үндсэн цаг дууссан юм. Ийнхүү ялалт болоод ялагдлыг торгуулын цохилтоор шийдвэрлэх мөчид Парагвай улсын шигшээ баг 4:3 харьцаатайгаар Германы шигшээ багийг хожлоо. Германы шигшээ багийн хувьд ДАШТ-ий түүхэнд анх удаа торгуулын цохилтоор хожигдож байгаа нь энэ юм. Харин Парагвай улсын шигшээ багийн хувьд ирэх бямба гарагт болох шөвгийн 16 шатанд Франц, Шведийн шигшээ багийн аль хожсонтой нь өрсөлдөнө.