-Каракасын олон улсын нисэх онгоцны буудал эвдрэлийн улмаас хаагдсан-
Венесуэлийн эрх баригчид газар хөдлөлтийн дараа онц байдал зарласан гэж Ройтерс мэдээлэв. Тус агентлагаас мөн Каракасын Майкетиа олон улсын нисэх онгоцны буудлыг эвдрэлийн улмаас түр хааж байгаа талаар мэдээлсэн байна.
Лхагва гарагт Венесуэлд аюултай газар хөдлөлт болсон. АНУ-ын Геологийн судалгааны газар (USGS) анх 7.1 магнитудын хүчтэй гэж зарласан боловч дараа нь 7.5 магнитудын хүчтэй хоёр чичирхийлэл нэг минутын зайтай бүртгэгдсэнийг тэмдэглэжээ. Тус судалгааны газрын төвүүд нь Венесуэлийн Яракуй мужид 10 километрийн зайд байрладаг аж. Тус албаны тооцоолсноор олон тооны хүн амиа алдаж, хохирол амсах магадлалтай гэсэн байна.
Эх сурвалж: zms.mn