С.БАТТУЛГА
Олон улсын жүдо бөхийн холбооноос зохион байгуулдаг 2026 оны “Их дуулга” тэмцээнийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор дөрөв дахь жилээ зохион байгуулах гэж байна. Энэхүү тэмцээнд 59 орны 450 гаруй тамирчин зодоглохоор бүртгүүлсэн бөгөөд олимпын аварга тав, дэлхийн аварга болсон 25 жүдоч барилдах юм. Харин манай улс зохион байгуулагч орны давуу эрхээр жин тус бүрд дөрөв, нийт 56 тамирчин “Лос Анжелес 2026” олимпын оноо олгох эхний тэмцээндээ зодоглох гэж байна. Тэмцээний эхний өдөр эрэгтэй 60, 66 кг, эмэгтэй 48, 52, 57 кг-ын жингийн барилдаанууд болж эхний аваргууд тодорно. Тэмцээний сүүлийн өдөр буюу ням гарагт эрэгтэй 90, 100, +100 кг-ын жингийн барилдаан болж өндөрлөнө. Тэмцээн AIC STEPPE ARENA-д болох бөгөөд нэг өдрийн тасалбарын үнэ 30-55 мянган төгрөгөөр худалдаалагдаж байна. Харин 13 хүртэлх насны хүүхдүүд үнэ төлбөргүй үзэх боломжтой юм.