З.ЦЭЦЭГ

 

Аргентины хөлбөмбөгийн шигшээ баг АНУ-д болсон нөхөрсөг тоглолтод Исландын багийг 3:0-ээр буулган авлаа.

Гоолуудыг Валентин Барко (8 дахь минут), Лионель Месси (72, пеналт), Тиаго Алмада (86) нар хийсэн.

“Алтан бөмбөг”-ийн найман удаагийн эзэн Л.Месси 70 дахь минутад сэлгээгээр орж ирсэн. Тэрээр тавдугаар сарын 25-нд болсон Интер Майами-Филадельфи багуудын тоглолтод Мэжор Лигийн (MLS) гэмтэл авсныхаа дараа анхны тоглолтоо хийсэн бөгөөд Аргентины ахлагч Гондурастай хийсэн нөхөрсөг тоглолтыг 2:0-ээр өнжсөн юм. Месси 1156 тоглолтод оролцохдоо 911 дэх гоолоо оруулсны 117 нь Аргентины шигшээ багийн төлөө байсан. Карьерийн гоолоор тэргүүлэгч нь Криштиану Роналду (973) юм.

Аргентины шигшээ баг ДАШТ-ийн өмнөх сүүлийн тоглолтоо хийлээ. Аваргуудыг хамгаалсан Австри, Алжир, Иордантай нэг хэсэгт сугалаа таарна.

Удахгүй болох дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох гурван баг лхагва гарагийн шөнө мөн тоглолтоо хийлээ. Саудын Араб, Сенегал 0:0-ээр тэнцсэн бол Иракийн шигшээ баг Венесуэлд 0:2-оор хожигдсоноор тэмцээнд оролцох эрхээ авч чадаагүй юм.

Эх сурвалж: zms.mn