П.АМГАЛАНБАЯР

 

"Зууны мэдээ" сонин "Хүүхдийн ертөнц" буландаа "1099" уран зургийн студийн багш Б.Ариуна болон авьяаслаг сурагчдыг нь онцолж байна.

-Урлаг хүүхдэд ямар хүмүүжил өгдөг гэж та боддог вэ?

-Урлаг хүүхдэд зөвхөн зураг зурж, бүтээл хийх чадвар биш харин амьдралд хэрэгтэй олон чухал хүмүүжил, чадварыг хөгжүүлдэг. Урлагаар дамжуулан хүүхэд өөрийн бодол, мэдрэмжээ чөлөөтэй илэрхийлж сурдаг. Мөн тэвчээртэй, тууштай байх дадалтай болж aливааг өөр өнцгөөс харж, бүтээлчээр сэтгэж сурдаг. Зөвхөн эцсийн бүтээлээс илүү тухайн хүүхдийн суралцах үйл явц, туршилт, сэтгэлгээ нь чухал гэж үздэг.

-Танай сургалтын онцлог юу вэ?

-Манай сургалтын онцлог нь хүүхэд бүрийн бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэхийн зэрэгцээ, бүтээлийн гүйцэтгэл болон чанарт маш сайн анхаардагт оршдог. Бид зөвхөн нэг төрлийн техникээр хязгаарлахгүйгээр харандаа, акрил, усан будаг,  пастель, холимог техник зэрэг олон төрлийн материал, арга барилаар туршиж үзэх боломжийг хүүхдүүдэд олгодог. Мөн багш бүр хүүхэдтэй нэг бүрчлэн ажиллаж, өнгөний зохицол, техник, деталийн гүйцэтгэл, бүтээлийн цэвэр нямбай байдал дээр чиглүүлж ажилладаг учраас хүүхдүүдийн бүтээл бүр чанартай, сэтгэл шингэсэн гардаг.

-Хүүхдүүддээ хандаж юу гэж хэлмээр байна?

-Алдаа гаргахаас хэзээ ч битгий айгаарай. Урлагт зөв эсвэл буруу гэж байдаггүй, хамгийн чухал нь өөрийнхөөрөө сэтгэж, өөрийгөө чөлөөтэй илэрхийлэх юм. Өдөр бүр бага багаар оролдож, шинэ зүйл туршиж байгаарай.

Мөн бие биенээ дэмжиж, бусдын бүтээлийг хүндэтгэж сурах нь сайн уран бүтээлч байхын нэг хэсэг юм. Өөртөө итгэлтэй, зоригтой, бүтээлч байгаарай.

Ө.Эрхэм, 5 настай.
П.Цэлмэг, 9 настай.
Ж.Гэгээнтөгс, 5 настай.
У.Ананд, 11 настай.
У.Амин-Эрдэнэ, 5 настай.
Б.Урансор, 6 настай.
Аманда, 5 настай.

 

 

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН 9. МЯГМАР ГАРАГ. № 108 (7850)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn