П.АМГАЛАН
Хүүхэд бүр дахин давтагдашгүй ертөнцийн эзэд. Тэдний сэтгэлд гайхалтай их төсөөлөл, хүсэл мөрөөдөл, авьяас билиг, энэрэл хайр, гэгээн бүхэн оршиж байдаг.
“Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Хүүхдийн ертөнц” буландаа Эрдэнэт хотод үйл ажиллагаа явуулдаг "Artbiir" урлангийн бяцхан зураачдын бүтээлийг онцолж байна.
Тус урлангийн хүүхдүүд бяцхан ертөнцөө урлах орчин нь тухтай, мэдрэмжээ дүүрэн илэрхийлэх боломжийг олгосноороо давуу талтай санагдсан. Хүүхэд бүр хормогчоо зүүгээд дулаахан орчинд өөрийн дотоод мэдрэмжээ зураас, бүтээлдээ шингээж сууна.
Нэг нь cubist хэв маягийн дүрсийн зохиомж хийж байхад, керамик урлалын ангийхан нь шавраар хийх бүтээлийнхээ санааг зурж шаазан бүтээл болтол скиз загварын дагуу бүтээл болгон амилуулж байна.
Энд хэн нэгнийг дуурайх шаардлага үгүй, харин өөрийгөө нээх, өөрийгөө ойлгох аялал үргэлжлэх аж.
"Artbiir" дугуйлан нь уран зургийн сургалт, хосолсон хөтөлбөр, мэргэжлийн хар зургийн анги, керамик урлалын сургалтаараа хүүхдийн бүтээлч сэтгэлгээг олон талаас нь хөгжүүлэх боломжийг бүрдүүлжээ.Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2026 ОНЫ ТАВДУГААР САРЫН 5. МЯГМАР ГАРАГ. № 85 (7827)
Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.
Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.
Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn