Эр бяр, эв дүй, ур ухаан нь тэнцүүхэн төрсөн эрдэм чадалт бөхчүүдийг “Зууны мэдээ” сонин “Бөхийн мэдээ” буландаа 14 хоног тутам онцолж, төрж өссөн төрөлх нутгаас төрийн наадмын торгон дэвжээнд түмэн олноо цэнгүүлсэн уран барилдаан хийгээд баялаг амьдралынх нь түүхээс уншигчдадаа хүргэдэг билээ. Харин энэ удаагийн “Бөхийн мэдээ” тусгай дугаартаа Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын харьяат улсын харцага, Монгол Улсын Гавьяат дасгалжуулагч Т.Өсөх-Ирээдүйг урьж, ярилцлаа.
Тэрээр “Би өөрийгөө бөх тайлбарлагч гэж боддоггүй. Надад нэг санал тавьсан. Тэр нь монгол бөхийг огт мэдэхгүй хүмүүст ойлгуулах, бага зэргийн мэдэрч үздэг хүмүүст арай мэргэжлийн талаас гүнзгий мэдрүүлэх юм. Түүнчлэн үндэсний бөхөөр сонирхож хичээллэх хүүхэд залуус нэмэгдэхэд өөрийн хувь нэмрээ оруулж яваа хүн.
Хичээллэсэн бүхэн бөх болдоггүй. Энэ тийм амар зүйл биш. Гэхдээ тэд бүгд ирээдүйд аав болно. Айл гэрийн эзэн болно. Тиймээс спортоор хичээллэхээр ирсэн хүүхэд залуучуудыг нийгэмд биеэ авч явах соёл, хорт буруу зуршлаас хол байхаас эхлээд ноён нуруутай, төлөв түвшин, хэлсэндээ хүрдэг бие хүн, эр хүн төлөвшүүлэх нь бидний бас үүрэг” гэсэн юм.
Мөн энэхүү дугаарт Улсын заан С.Сүхбат, Улсын харцага О.Мөнх-Эрдэнэ, Улсын харцага Ш.Пүрэвгарьд нарын сонирхолтой ярилцлагыг уншигчдадаа нэг дор хүргэж байна. Түүнчлэн өмнө нь хэвлэгдэж байсан шилмэл ярилгынхаа дээжээс түүвэрлэн, үндэсний бөхийн онц сонирхолтой баримт, бөхийн дүйз зэргийг багтаасан болно.
Энэхүү тусгай дугаарыг 99790206 руу холбогдож хэвлэмэл хэлбэрээр, https://www.zuuniimedee.mn/brands/69dc3ec863cc894a1d8a45cd сайтаас цахимаар худалдан авч унших боломжтой.
Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.
Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.
Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn