Эр бяр, эв дүй, ур ухаан нь тэнцүүхэн төрсөн эрдэм чадалт бөхчүүдийг “Зууны мэдээ” сонин “Бөхийн мэдээ” буландаа 14 хоног тутам онцолж, төрж өссөн төрөлх нутгаас төрийн наадмын торгон дэвжээнд түмэн олноо цэнгүүлсэн уран барилдаан хийгээд баялаг амьдралынх нь түүхээс уншигчдадаа хүргэдэг билээ. Харин энэ удаагийн “Бөхийн мэдээ” тусгай дугаартаа Завхан аймгийн Баянтэс сумын харьяат, улсын харцага Ш.Пүрэвгарьдыг урьж, ярилцлаа.

Тэрээр “Ер нь цолондоо дүүрэн барилдах нь зөв гэж боддог. Сумын наадамд зодоглосон тэр олон аавын хүүг манлайлан түрүүлэх сумын заан ч том цол шүү дээ. Энэ их өв соёлын нэг хэсгийг тээж, эрдэм чадлаа уралдуулан барилдаж цол нэмж түмэн олноо баярлуулах нь сайхан юм даа.

Завхан нутгийнхан гэлтгүй монгол түмэн аливаа зүйлд бэлгэшээлтэй хандаж, уул усаа дээдлэн сүсэг бишрэлтэй хандаж ирсэн. Монголыг даасан их шүтээн Отгонтэнгэр хайрхандаа залбирч явдаг даа. Монгол бөхийн буян заяа их шүү дээ.” гэсэн юм.

Мөн энэхүү дугаарт Улсын заан С.Сүхбат, Улсын харцага Т.Өсөх-Ирээдүй, Улсын харцага Ш.Пүрэвгарьд нарын сонирхолтой ярилцлагыг уншигчдадаа нэг дор хүргэж байна. Түүнчлэн өмнө нь хэвлэгдэж байсан шилмэл ярилгынхаа дээжээс түүвэрлэн, үндэсний бөхийн онц сонирхолтой баримт, бөхийн дүйз зэргийг багтаасан болно.

Энэхүү тусгай дугаарыг 99790206 руу холбогдож хэвлэмэл хэлбэрээр, https://www.zuuniimedee.mn/brands/69dc3ec863cc894a1d8a45cd сайтаас цахимаар худалдан авч унших боломжтой.

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn