Нийслэлийн ХУД-ийн 15 дугаар хороо, Цэнгэлдэх хотхоны байранд өчигдөр (2026.05.27) 16:02 цагт гарсан галыг 18:20 цагт бүрэн унтраасан.
Гал түймрийн голомтоос алба хаагчид урьдчилсан байдлаар 36 хүүхэд, 73 том хүнийг аюулгүй бүсэд гаргаж, аюулгүй байдлыг ханган ажилласан юм.
Гал унтраах ажиллагаанд нийслэлийн хүрээний Гал түймэр унтраах, аврах 10, 14, 26, 63 дугаар анги, Аврах ангийн нийт 70 гаруй алба хаагч, гал унтраах 20 автомашин, техник хэрэгсэлтэйгээр оролцсон гэж ОБЕГ-аас мэдээллээ.

Эх сурвалж: zms.mn