1869 оны тавдугаар сарын 25-нд Венийн дуурийн театр нээлтээ хийсэн өдрийг “Зууны нэг өдөр” онцолж байна.

Вена дахь ордны дуурь 17 дугаар зууны дунд үеэс үүссэн ба 1861 онд архитекторч Август Зикард фон Зикардсбург, Эдуард ван дер Нюлл нарын гаргасан зургаар Венийн дуурийн барилгыг барьж эхэлсэн. Харин яг албан ёсны нээлт нь 1869 оны тавдугаар сарын 25-нд болж, эзэн хаан Франц Жозеф, гэргий Элизабет нар оролцож байжээ. Нээлтийн энэ өдрөө тус театрт В.А.Моцартын “Дон Жуан” дуурийг тоглож байжээ.

Дэлхий хоёрдугаар дайны үеэр 1945 оны гуравдугаар сарын 6-нд Венийн дуурийн театрын барилгын зарим хэсэг Америкийн нисэх хүчний бөмбөгдөлтөд өртсөн. Сэргээн засварлах ажил 1955 он хүртэл үргэлжилсэн. Эцэст нь 1955 оны арваннэгдүгээр арын 5-нд Бетховены “Фиделио” дууриар дахин нээлтээ хийжээ.

Өдгөө Венийн дуурийн театрын барилга нь дэлхийн уран барилгын нэгэн гайхамшиг болж, тус театрын тайзнаа дуулна гэдэг дуурийн дуучдын хувьд зүйрлэвэл Эверестийн оргилд гарсантай дүйцэх нэр төрийн хэрэг болсон.

Дашрамд дурдахад, таван жилийн өмнө энэ театрын тайзнаа Ж.Вердийн “Нобука” дуурьт Монгол Улсын гавьяат жүжигчин Э.Амартүвшин дуулж байсан ба дараа нь мөн энэ тайзан дээрээс тэрээр “Травиатта”-гаар үзэгчидтэй уулзсан билээ.

Эх сурвалж: zms.mn