П.ЛХАГВАЖАРГАЛ

Эр бяр, эв дүй, ур ухаан нь тэнцүүхэн төрсөн эрдэм чадалт бөхчүүдийг “Зууны мэдээ” сонин “Бөхийн мэдээ” буландаа 14 хоног тутам онцолж, төрж өссөн төрөлх нутгаас төрийн наадмын торгон дэвжээнд түмэн олноо цэнгүүлсэн уран барилдаан хийгээд баялаг амьдралынх нь түүхээс уншигчдадаа хүргэдэг билээ. Харин энэ удаагийн “Бөхийн мэдээ” тусгай дугаартаа Архангай аймгийн Хайрхан сумын харьяат улсын харцага О.Мөнх-Эрдэнийг урьж ярилцлаа.  

Тэрээр “Багш нарын заавар зөвлөгөө бидэнд чухал сургаал. Түүнээс гадна он удаан жил бэлтгэл сургуулилалт хийсэн найз нөхөд бие биеийнхээ алдаа, сул талыг илүүтэй мэдэрч, ончтой зөвлөдөг. Манай Б.Зоригтбаатар байна. Бид сайн найзууд, сайхан өрсөлдөгчид, үнэнч зөвлөгч юм даа. Ер нь өрсөлдөөн байгаа газар аугаа амжилт ирдэг” гэсэн юм. Энэхүү ярилцлагыг бүрэн эхээр нь “Бөхийн мэдээ” тусгай дугаараас уншаарай. Түүнчлэн zuuniimedee.mn  сайтаас цахим хэлбэрээр захиалан унших боломжтой.

Мөн энэхүү дугаарт Улсын заан С.Сүхбат, Улсын харцага Т.Өсөх-Ирээдүй, Улсын харцага Ш.Пүрэвгарьд нарын сонирхолтой ярилцлагыг уншигчдадаа нэг дор хүргэж байна. Түүнчлэн өмнө нь хэвлэгдэж байсан шилмэл ярилгынхаа дээжээс түүвэрлэн, үндэсний бөхийн онц сонирхолтой баримт, бөхийн дүйз зэргийг багтаасан болно.