Мега төслөөс махны хулгай хүртэл "гүрийсэн" Х.Нямбаатарыг огцруулав

Монголчуудын хувьд махны үнэ маш чухал асуудал. Гэвч мах магнаг болоод удаж байна. Нийслэлчүүд нэг кг махаа 40 гаруй мянган төгрөгөөр худалдан авч байгаа.  Гэвч энэ үнэ бодит зах зээлийн ханш мөн үү, аль эсвэл зохион байгуулалттай үнийн хөөргөдөл үү гэдгийг ойлгож, арга хэмжээ авах нь чухал байв.  Тэгвэл өнгөрсөн амралтын өдөр Ерөнхий сайд Н.Учрал “Хүчит хонхор” зах дээр өөрийн биеэр очиж ажилласан байдаг.  Улмаар тэр оройдоо холбогдох албаныхан болон хуулийн байгууллагын удирдлагуудыг дуудан уулзаж, Хотын дарга Х.Нямбаатарыг  үүрэг ажлаас нь чөлөөлж байгаагаа мэдэгдэв.  Ерөнхий сайд Н.Учрал энэ үеэр “Тендер төсөл хулгайлдаг байсан бол одоо бүүр ард түмнийхээ амин зуулга, аягатай хоолноос хулгайлдаг боллоо” гэж мэдэгдсэн нь анхаарал татаж байна. Ийнхүү  махны үнийн хөөрөгдөл болон бусад асуудлаас үүдэлтэйгээр 2023 оноос эхлэн Хотын даргаар ажилласан Х.Нямбаатарыг огцрууллаа.

Дэлгэрэнгүйг ЭНД дарж уншина уу.

 

Холын Монголыг зүрхэндээ тээсэн Латтиморынхон

“Монгол бол манай гэр бүлийн хувьд хол атлаа хамгийн ойр орон минь байсан” хэмээн ярихдаа Анн Латтимор хэсэг чимээгүй болов. Тэрээр Монголын сайхан нутагт анх удаа хөл тавьж байгаа ч түүний яриа олон арван жилийн өмнөх Монгол руу, гэр бүлийнх нь дурсамж руу хөтөлж байлаа.

Дэлгэрэнгүйг ЭНД дарж уншина уу.

 

Б.Мөнхбат: Музей гэдэг олон шинжлэх ухааны огтлолцол, уулзвар цэг болон хөгжих учиртай

“Зууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж, тэдний сонирхолтой шийдэл санаануудыг уншигчдадаа хүргэдэг билээ. Энэ удаа “Чингис хаан үндэсний музей”-н сан хөмрөгч Б.Мөнхбатыг урьж, ярилцлаа.

Дэлгэрэнгүйг ЭНД дарж уншина уу.