Р.Оюун

ХЭҮК-оос "Хүний эрх ба цахим технологи" олон нийтийн хяналт шалгалтын тайлангийн хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Гол зорилго нь олон нийтийн хяналт шалгалтын үр дүнг нийтэд танилцуулах, цахим технологийн хэрэглээтэй холбоотой хүний эрхийн асуудалд анхаарал хандуулах. Хүний хувийн мэдээллийг хамгаалах эрх зүйн орчныг сурталчлах, бодлого, эрх зүйн зохицуулалтыг хүний эрхийн зарчимд нийцүүлэх талаар санал, шийдлийг хэлэлцэх аж. Хэлэлцүүлэгт төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл, эрдэмтэн судлаачид, хуулийн фирмүүд, технологийн компаниуд, олон улсын байгууллагын төлөөлөл оролцлоо. Олон нийтийн хяналт шалгалтын аргачлал нь тогтолцооны шинжтэй хүний эрхийн зөрчил, асуудлыг илрүүлж, дүн шинжилгээ хийхэд хүний эрхийн үндэсний байгууллагуудын нийтлэг ашигладаг аргачлал бол олон нийтийн хяналт шалгалт юм. Олон нийтийн хяналт шалгалт нь асуудлыг тодорхой нэг гомдол, хяналт шалгалтын хүрээнд бус, зүй тогтол, учир шалтгаан, үр дагаврыг олон нийт, мэргэжилтнүүдийн өргөн оролцоотой, тогтолцооны түвшигнд үнэлж, бодлого, эрх зүйн өөрчлөлт гаргах санал, зөвлөмж боловсруулах зорилготой ажээ. Мөн судалгаа хийх, хяналт шалгалт явуулах, олон нийтийн хэлэлцүүлгээр дамжуулан мэдлэг, ойлголт нэмэгдүүлэх, санал, зөвлөмж боловсруулах хүний эрхийн үндэсний байгууллагын бүх үндсэн чиг үүргийг энэ үйл явцад бүгдийг хэрэгжүүлдэг.

Комисс эрүү шүүлтээс ангид байх асуудлаар анхны олон нийтийн хяналт шалгалтыг 2005 онд явуулж байсан бол 21 жилийн дараа "Хүний эрх ба цахим технологи" сэдвээр явуулсан юм. Тухайлбал, сэдвээр урт хугацаанд үргэлжлэх, өргөн хүрээтэй хяналт шалгалт эхлүүлж байгааг 2022 оны Хүний эрхийн үндэсний форумд зарлан танилцуулсан. Хоёрдугаарт, олон нийтийн хяналт шалгалтад хамаарах судалгаа, үнэлгээ, хяналт шалгалтыг үндэсний болон олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн эрдэмтэн, судлаачдын багийг бүрдүүлэн явуулж, үр дүнг асуудал тус бүрээр холбогдох салбарын мэргэжилтнүүдээр хэлэлцүүлжээ.  

Эх сурвалж www.zms.mn