П.АМГАЛАН

Улаанцавын "Хунфү" хүлэмж, газар тариалангийн компанид зочиллоо. Улаанцавын "Хунфү" хөдөө аж ахуйн ХХК нь Бээжингийн Дашин дүүрэг, Улаанцав хотын хамтран байгуулсан хүлэмжийн аж ахуй бөгөөд үндсэн үйл ажиллагаанд нь хүлэмжийн тариалан, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний худалдаа, хүнсний ногооны боловсруулалт, хадгалалт багтдаг. Мөн 10 сарын хугацаанд 40 удаа улаан лооль хураан авдаг байна. 30 га газарт хүнсний ногоо тариалдаг бөгөөд 10 мянган тонн нарийн ногоог жил тутам хураан авч, дотоодын болон гадны зах зээлд борлуулдаг аж.Улаанцавын "Хунфү" компани технологийн дэвшил, хүлэмжийн аж ахуйн шинэ тоног төхөөрөмжийг нэвтрүүлж, органик тариалалт хийдэг байна.Тодруулбал, Хятадын “Sam's, Club, Metro” зэрэг дээд зэрэглэлийн супермаркетад бүтээгдэхүүнээ нийлүүлдэг байна.

"Хунфү" хөдөө аж ахуйн ХХК нь 2023 оноос эхлэн “Газар тариалан мал аж ахуйн үйлдвэрлэлийг хослуулан хөгжүүлэх хотын тэргүүлэх аж ахуйн нэгжээр тодорчээ. Мөн их дээд сургууль, орон нутгийн засаг захиргаа, аж ахуйн нэгжүүдийн хамтын ажиллагааны платформ байгуулж, Хятадын хөдөө аж ахуйн их сургууль, Хятадын хөдөө аж ахуйн үинжлэх ухааны академи, Бээжингийн хөдөө аж ахуйн их сургууль, Хөдөө аж ахуйн их сургууль, Өвөр Монголын их сургуулийн цэцэрлэгжүүлэлтийн дээд сургууль зэрэг судалгааны байгууллагуудтай “үйлдвэрлэл - сургалт - судалгаа, мэргэжлийн боловсон хүчний сургалт” төслийг идэвхтэй дэмжин ажиллахын зэрэгцээ орон нутгийн иргэдийг ядуурлаас гаргахад дэмжлэг үзүүлдэг байна.

Эх сурвалж:www zms.mn