Гэрэл зургийг Р.Оюун

Америкийн Монгол судлалын төв, Дилав хутагт сангийн санаачилгаар төр, шашны нэрт зүтгэлтэн Дилав хутагт Башлуугийн Жамсранжав, Америкийн нэрт монголч эрдэмтэн, өвөр ази судлаач Оуэн Латтимор нарын нөхөрлөл, амьдрал, үйл хэргийг сурталчлах зорилготой “Хутагт, Латтимор хоёр: Тив дамнасан өв” төслийг хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд энэ цаг дор үзэсгэлэн, олон улсын эрдэм шинжилгээний хурал болон Дилав хутагтын өлгий нутагт боловсрол соёлын цогц хөтөлбөрийг ирэх өдрүүдэд зохион байгуулах гэж байна. Олон улсын эрдэм шинжилгээний хуралд Монгол, АНУ, Их Британи, Япон улсаас монгол судлалын тэргүүлэх эрдэмтэд оролцож, хоёр эрхмийн яндашгүй арвин өв санг олон талаас нь судалж шинжилсэн сонирхолтой илтгэлүүд тавьж хэлэлцүүлнэ. Энэ тухай гэрэл зургийн сурвалжилгаас харна уу.

  

Эх сурвалж www.zms.mn