Ц.БАЯР
Улаанбаатар хотын Ус сувгийн удирдах газар ОНӨААТҮГ-ын дарга Ц.Төрхүүгээс Гамшгийн үеийн бэлэн байдлын үзлэгийн талаар тодруулав.
-Ус сувгийн удирдах газар нь нийслэлийг гамшгийн үед усаар хангах онцгой үүрэгтэй байгууллага. Бэлэн байдал хэр зэрэг хангагдсан гэж үзэж байна вэ?
- Монгол Улсын Гамшгаас хамгаалах тухай хууль, Онцгой байдлын ерөнхий газрын даргын баталсан “Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэг зохион байгуулах, үнэлэх журам”, Нийслэлийн Засаг даргын 2026 оны “Гамшгаас хамгаалах команд штабын сургууль, бэлэн байдлын үзлэг зохион байгуулах тухай” А/71 тоот захирамжийн дагуу нийслэлийн Гамшгийн үед усаар хангах алба буюу Ус сувгийн удирдах газарт Засаг даргын нэрэмжит гамшгаас хамгаалах бэлэн байдлыг үзлэгийг зохион байгууллаа. Нийслэлийн Гамшгаас хамгаалах усаар хангах албаны гамшгаас хамгаалах удирдлага, зохион байгуулалт, хариу арга хэмжээний төлөвлөлт, мэргэжлийн байгууллагын харилцан ажиллагаа, болзошгүй гамшгийн үед албаны томилгоот бүрэлдэхүүний бэлтгэл, бэлэн байдлыг сайжруулах, үүрэг гүйцэтгэх чадварыг нэмэгдүүлэх зорилгоор зохион байгуулж байгаа юм.Энэхүү Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэг хоёр өдрийн туршид амжилттай зохион байгуулагдлаа.
- Ямар үнэлгээ, үзүүлэлтээр бэлэн байдлыг үнэлдэг бол?
-Нэгдүгээрт, албаны гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийлгэж, гамшгаас хамгаалах төлөвлөгөөнд тусгасан байдлыг үнэлнэ. Мөн гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн удирдах, томилгоот бүрэлдэхүүний хууль эрх зүйн мэдлэг, чадварыг шалгана. Түүнчлэн үйл ажиллагааны жигдрэлт, гамшгаас хамгаалах төлөвлөгөө, боловсруулалт, тодотгол хийсэн байдлыг дүгнэнэ. Мөн хэрэгжилт, гамшгаас хамгаалах дайчилгаа зохион байгуулах, нүүлгэн шилжүүлэлтийн төлөвлөлт, гамшгаас хамгаалах томилгоот техник, багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжийн бэлэн байдал, томилгоот бүрэлдэхүүний бэлтгэл бэлэн байдлыг шалгаж үнэлдэг.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
2026 ОНЫ ТАВДУГААР САРЫН 8. БААСАН ГАРАГ. № 88 (7830)