Б.ЖАВХЛАН

Сүүлийн 24 цагийн хугацаанд явган зорчигч зам тээврийн осолд өртөж, хохирсон таван тохиолдол бүртгэгдсэн талаар Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.

Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэж заасан байдаг.

Иймд жолооч нарыг замын хөдөлгөөнд оролцохдоо хариуцлагатай байж, дүрмээ мөрдөн, явган хүний гарцад ойртох үедээ хурдаа сааруулж, анхаарал болгоомжтой зорчихыг анхаарууллаа.