Б.ЖАВХЛАН

Ганцаараа явж байсан бага насны хүүхдийг орцонд оруулж, гар утсыг нь дээрэмдсэн хэрэг гарчээ. Тодруулбал, өнгөрсөн дөрөвдүгээр сарын 11-нд оройн 20.00 цагийн үед ганцаараа явж байсан хүүхдийг үл таних эрэгтэй этгээд ойролцоох орц руу дагуулан оруулж, “iPhone 12” загварын гар утсыг нь дээрэмдсэн хэрэг гарсныг цагдаагийн байгууллага шалгаж байна. Иймд эцэг эх, асран хамгаалагчдыг бага насны хүүхдээ оройн цагаар ганцааранг нь явуулахгүй байх, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас анхааруулжээ.