“Амьдралд замаа өөрчлөх нь ухралт биш, илүү зөв зүйл рүү хөтлөх эргэлт болдог” 

Хотын хамгийн ачаалалтай эмнэлгүүдийн нэг болох ЭХЭМҮТ-д олон жил ажилласан хүүхдийн эмч нэг өдөр ажлаа орхиод хөдөө нүүжээ гэвэл олон хүн гайхах нь ойлгомжтой. “Яагаад” гэсэн асуултын ард харин “болохгүй” гэсэн өнгө аястай хандлага ихэвчлэн дагалддаг. Мэргэжилтэй хүн малчин болж болохгүй мэт, олон жил суралцсан хөдөлмөрийг “Үр ашиггүй болгож байна” гэх мэтээр хүмүүсийн толгойд хэвшсэн мэт бодлууд байдаг. Энэ бол ямарваа зүйлийг хэт нэг өнцгөөс харсан, хэвшмэл ойлголтын илрэл гэж болох юм. Тэгвэл бид энэ удаагийн "Хэвшмэл ойлголтоо өөрчилье" буландаа эмчээс малчин болох шийдвэр гаргасан М.Булганыг онцоллоо. 

Дэлгэрэнгүйг ЭНД дарж уншина уу.

 

Тим Күүк дэвшиж, Жон Тернус “Apple”-ийг удирдана

Технологийн акулуудын нэг “Apple” компанийн гүйцэтгэх захирал Тим Күүкийн оронд очих шинэ удирдлагын нэр тодорхой болжээ. “Apple” компанийн Техник хангамжийн хэлтсийн дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Жон Тернус гүйцэтгэх захирлаар дэвшиж, ирэх есдүгээр сарын 1-нээс албан ёсоор үүрэгт ажилдаа орох нь. 

Дэлгэрэнгүйг ЭНД дарж уншина уу.

 

О.Санчирбал: Эрүүгийн хуульд өөрчлөлт орсноор авлигын хэрэгт оногдуулах ял эрс хүндэрсэн

2022 онд Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт орсонтой холбоотойгоор ялын бодлого хэрхэн өөрчлөгдсөн талаар Монголын Өмгөөлөгчдийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, өмгөөлөгч О.Санчирбалтай ярицллаа. 

Дэлгэрэнгүйг ЭНД дарж уншина уу.