Ерөнхийлөгчийн хууль: Парламентын дархлааг бэхжүүлэх үү?

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хууль санаачлах бүрэн эрхийнхээ хүрээнд өнгөрсөн гуравдугаар сарын 9-нд УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг парламентад өргөн барьсан. Хуулийн төсөлд ёс зүйн ноцтой зөрчил гаргасан, зөрчил нь удаа дараа давтагдсан бол УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай асуудлыг тусгасан нь улс төрийн хүрээнд маргаан дагуулаад байна. Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар гишүүдийн олонх хэлэлцэхийг дэмжсэн бол маргааш нэгдсэн чуулганаар санал хурааж, үргэлжлүүлэн хэлэлцэх эсэхийг шийдэх юм. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн тухай УИХ-ын гишүүд болон судлаачид эрдэмтэд ямар байр суурь илэрхийлснийг энэ удаагийн “Үзэл бодлын чөлөөт талбар” буландаа онцоллоо.
Дэлгэрэнгүйг ЭНД дарж уншина уу.
Орос, тува, казахаар нэрлэсэн 319 газар усны нэрийг өөрчилнө

Байгаль, орчин хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн дэмжлээ. Хууль санаачлагчийн илтгэлийг ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр танилцуулав. Уг тогтоолд, Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрийн 319 нэрийг монгол оноосон нэрээр нэрлэж, 47 газах зүйн нэрийг шинээр нэмэх, Сүхбаатар аймгийн 13 сумын хэрэглэж байгаа нэр болон УИХ-аар батлуулаагүй 940, байрлал зөрүүтэй 17, үг үсгийн зөрүүтэй 45 газар зүйн нэрийг нэмж батлахаар төсөлд тусгасан байна.
Дэлгэрэнгүйг ЭНД дарж уншина уу.
Д.Ганболд: “Монгол судлал”-ыг төрийн бодлогоор онцгойлон анхаарах шаардлагатай байна

МУБИС-аас “Монгол судлалын шинэ эрин-VI” олон улсын эрдэм шинжилгээний хурлыг энэ сарын 16, 17-ны өдрүүдэд зохион байгуулах юм. Энэ удаагийн хуралд Монгол Улс, ОХУ, БНХАУ, Япон, АНУ, Казахстан, Энэтхэг зэрэг орны 30 гаруй их, дээд сургууль, 20-оод судалгааны байгууллага, хүрээлэнгийн эрдэмтэн, судлаач биечлэн болон цахимаар оролцоно. Энэхүү хурлын талаар болон Монгол судлалын өнөөгийн чиг хандлагын тухай МУБИС-ийн Монгол судлалын хүрээлэнгийн захирал, профессор Д.Ганболдтой ярилцлаа.
Дэлгэрэнгүйг ЭНД дарж уншина уу.
