Сансрын шинэ эринийг эхлүүлсэн “ARTEMIS II”

Дэлхий хэмээх гараг дээрх найман тэрбум хүнийг гайхашруулан бахдуулсан үзэсгэлэнт гэрэл зургууд хөвөрсөн онцгой долоо хоногийг бид үдэж байна. Амьдрал хумхын тоосноос эхэлдэг гэсэн философийн ойлголт бий. Төдийлөн ой тоонд буудаггүй энэ гүн утга агуулгыг ORION хөлгийн цонхоор авсан дэлхийн зураг улам ч батлах мэт, ертөнц дээрх амьд бодьгал хэчнээн өчүүхэн гэдгийг олж харах мэт.

Дэлгэрэнгүйг ЭНД дарж уншина уу.

 

Ардчилсан нам хоёр талд хуралдав

АН-ын Үндэсний бодлогын хорооны 68 дугаар хуралдаан өчигдөр Төрийн ордонд болов. Хуралдааны эхэнд Монгол Улсад өрнөсөн Ардчилсан хувьсгалын анхдагчдын нэг, Улсын бага хурлын гишүүн, УИХ-ын гишүүн асан, төр, нийгмийн зүтгэлтэн, Монгол Улсын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Д.Баттулга агсныг дурсаж, түүний эхлүүлсэн ажлыг үргэлжлүүлж, ардчиллын төлөөх үзэл санааг нь түгээн дэлгэрүүлэхээ илэрхийлэв.  АН-ын Үндэсний бодлогын хорооны 68 дугаар хуралдааныг нээж,  АН-ын дарга, УИХ дахь Ардчилсан Намын бүлгийн дарга О.Цогтгэрэл үг хэлэв.

Дэлгэрэнгүйг ЭНД дарж уншина уу.

 

УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийг хэлэлцэх, эсэхийг хэлэлцлээ.  Өмнө нь Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж, гишүүдийн 66.7 хувийн саналаар хэлэлцэх эсэхийг дэмжсэн билээ. Тэгвэл өчигдөр гишүүд хуулийн төсөл дээр байр сууриа илэрхийлж, хууль санаачлагчдаас асуулт асууж, хариулт авав.  Харин  санал хураалт явуулах  байсан ч УИХ-ын дарга С.Бямбацогт дараагийн хуралдаанаар санал хураалгахаар шийдвэрлэж, хойшлууллаа.  УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төсөлтэй холбоотойгоор дэмжсэн болон дэмжээгүй гишүүдийн байр суурийг хүргэж байна.

Дэлгэрэнгүйг ЭНД дарж уншина уу.