“Чингис хаан” Үндэсний музей орчин үеийн дижитал контенттой болох, тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдах томоохон төслийн нээлт лхагва гарагт боллоо. Соёл спорт, аялал жуулчлалын яам, БНСУ-ын KOICA, “Чингис хаан” Үндэсний музей хамтран 2026-2028 оны хооронд хэрэгжүүлэх “Музейн дижитал контент хөгжүүлэлт болон үйл ажиллагааны чадавхийг бэхжүүлэх” төсөл нь зургаан сая ам.доллар буюу 21.3 тэрбум төгрөгийн санхүүжилттэй.

Монгол Улсад анх удаа гэж хэлж болох соёлын салбарын энэхүү том хөрөнгө оруулалтын хүрээнд музейн болон салбарын боловсон хүчнийг чадавхжуулж, музейн үзмэр олдворыг хамгаалах, сэргээх, бүртгэх, үзэсгэлэн төлөвлөх, хэрэгжүүлэх, боловсрол, маркетинг, дижитал хөгжүүлэлтийн чиглэлээр БНСУ-д музейн ажилтнуудыг чадавхжуулах сургалтад хамруулах аж.

Дэлгэрэнгүйг: ЭНД дарж 2026.4.10 № 68 (7810) дугаарыг захиалан уншина уу.

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn