Р.Оюун

Өнөөдөр "Дэлхийн театрын өдөр" тохиож байна. Энэ хүрээнд соёл, урлагийн салбарын оны шилдэг уран бүтээл, уран бүтээлчийг шалгаруулдаг 17 дахь удаагийн "Мөнгөн мод" наадам өнөөдөр 18:00 цагт Дуурь бүжгийн эрдмийн театрт болох гэж байна. Энэ удаагийн наадамд соёлын бүтээлч үйлдвэрлэлийн шилдэг 14 бүтээл, тайз, дэлгэцийн бүтээлийг мэргэжлийн өндөр түвшинд гүйцэтгэж, үзэгчдийн талархал хүлээсэн шилдэг 11 уран бүтээлчийг шалгаруулах юм. Энэ үеэр тайзнаа улс, үндэстнийхээ соёлын дархлааг ур ухаан, авьяас билэг, бүтээлч сэтгэлгээгээрээ бэхжүүлж хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмрээ оруулсан уран бүтээлчдийн 2025 онд бүтээсэн шинэ бүтээлийн дээжсээс толилуулах ажээ. 

Эх сурвалж www.zms.mn