П.АМГАЛАН
Их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэхээр шийдвэрлэсний холбогдуулан МУИС-ийн Утга зохиол, урлаг судлалын тэнхимээс уламжлал болгон зохион байгуулдаг "ДАВЛАГАА-2026" богино өгүүллэгийн наадмыг их, дээд сургуулийн оюутнуудын дунд зарлаж байна. Оролцогчдын бүтээлийг 2026 оны дөрөвдүгээр сарын 10-ны өдрийн 18:00 цаг хүртэл dep_literature.art@num.edu.mn хаягаар болон МУИС-ийн Хичээлийн II байрны 325 тоотод хүлээн авна. Ирүүлсэн бүтээлүүдээс шилмэл 10 бүтээлийг зохион байгуулагчид болон шүүгчдийн бүрэлдэхүүн урьдчилан шалгаруулах аж. Түүнчлэн шалгаруулалтыг зохиогчийн нэрийг нууцлан, зөвхөн бүтээлийн бичвэрт тулгуурлан мэргэжлийн судлаач, зохиолчдоор үнэлгээ өгүүлэх журмаар явуулна.Шалгарсан шилдэг бүтээлүүдийг СУИС-ийн оюутнууд уншиж олон нийтэд хүргэнэ. Мөн тус наадмын хамтран зохион байгуулагчаар ССАЖЗЯ, Монголын зохиолчдын эвлэл, СУИС, СЭЗИС ажиллаж байна.
Эх сурвалж:www.zms.mn