П.Лхагва
НҮБ-аас баталсан Дэлхийн цаг уурын конвенцийн хүрээнд 1950 оны гуравдугаар сарын 23-нд Дэлхийн цаг уурын байгууллага байгуулагдсан тул энэ өдрийг дэлхийн цаг уурын өдөр хэмээн тэмдэглэх болжээ.
Швецарийн Женев хотод төвтэй уг байгууллага нь 193 гишүүнтэй бөгөөд Монгол Улс 1963 оны дөрөвдүгээр сарын 4-нд албан ёсны бүрэн эрхт гишүүн болсон юм.
Энэ өдөр цаг уурын байгууллагын ажилтнууд туршлагаа солилцох, шинэ ололт амжилтуудаа хуваалцах, дэлхий даяар үүсээд байгаа цаг ууртай холбоотой асуудлуудаар эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах, олон нийтэд цаг уурын өөрчлөлтийн талаар мэдээ мэдээлэл өгөх зэргээр тэмдэглэн өнгөрүүлдэг байна.
2026 оны дэлхийн цаг уурын өдрийг “Өнөөдрийг ажиглаж, маргаашийг хамгаалъя” уриа дор тэмдэглэн өнгөрүүлнэ. Энэхүү уриа нь цаг уур, уур амьсгал, усны ажиглалт, хэмжилт, өгөгдөл, эрт сэрэмжлүүлгийн системүүд өнөөдөр хэр чанартай, найдвартай байхаас ирээдүйд хүний амь нас, амьжиргаа, байгаль орчныг хамгаалах боломж шууд хамаарахыг онцолж байна.