Салбарын сайдын мэдэгдэл ноолуурын үнэд нөлөөлөх үү?

Ноолуурын үнийг тогтвортой барих зорилгоор үйлдвэрлэгчдэд 350 тэрбум төгрөгийн зээл олгохоор шийдвэрлэсэн нь зах зээлийн савлагааг бууруулах, дотоодын үйлдвэрүүдийг дэмжих зорилготой гэдгийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас мэдэгдсэн. Уг зээлийг арилжааны банкуудаар дамжуулан 17-18 хувийн хүүтэй олгож, тодорхой хувийг төрөөс хүүгийн татаасаар дэмжихээр болсон нь өмнө нь гадаадын худалдан авагчид зах зээлийг давамгайлж, ноолуурын үнийг тодорхойлох нөхцөл үүсдэг байсныг өөрчлөх зорилготой аж. Энэ хүрээнд ХХААХҮ-ийн сайд М.Бадамсүрэн энэ хавар ноолуурын үнийг 200 мянган төгрөгөөс эхлүүлэх саналыг ноолуурын үйлдвэрүүддээ тавьж байгаагаа илэрхийлээд байгаа.
Дэлгэрэнгүйг ЭНД дарж уншина уу.
Б.Найдалаа, Л.Энх-Амгалан нараас юу хүлээх вэ?

Засгийн газрын бүтцэд өөрчлөлт орлоо. 2-4 сайдын суудал суларч магадгүй гэж яригдаж байсан ч энэ удаа хоёр сайд өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөж байна. Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, Боловсролын сайд П.Наранбаяр нар “Ямар нэгэн дарамт шахалтгүйгээр өргөдлөө өгч байна. Энэ нь Засгийн газрын тогтвортой үйл ажиллагааны төлөө юм” гэдэг үгийг тоть шиг давтсаар танхимаа орхив.
Дэлгэрэнгүйг ЭНД дарж уншина уу.
Аргентин ДЭМБ-аас албан ёсоор гарав

Аргентин улс Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)-аас гарах шийдвэр гаргасан нь албан ёсоор хэрэгжиж эхэлжээ. Мягмар гарагт тус улсын Гадаад хэргийн сайд Пабло Кирно энэ талаар мэдэгдэж баталгаажуулсан байна.
Дэлгэрэнгүйг ЭНД дарж уншина уу.
