П.Лхагва
Нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин "Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр хоёр хоногийн дараа л амьгүй болох “ямааны хоол” цэцэг авч өгч хайраа илэрхийлснээс он удаан жил хамт байхын төлөө умайн хүзүүний хорт хавдар үүсгэгчийн эсрэг вакцинд хамруулаарай гэх эсэргүүцсэн ээжүүдийн төлөөлөл өнөөдөр “Үндэсний мэдээллийн төв”-д мэдээлэл хийлээ.
Хоёр хоногийн дараа “Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр” тохиох гэж байгаа тул монгол ээжүүдийн төлөөлөл эрхээ хамгаалуулахаар энэхүү мэдэгдлийг хийж буйгаа илэрхийлсэн юм. Тодруулбал “Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын эрдэмтэн судлаачид умайн хүзүүний эсрэг вакциныг судалгаа шинжилгээний үндсэн дээр гаргасан байж болно. Харин Монгол Улсын хилээр орж буй вакцин хадгалалт, тээвэрлэлтийн шаардлага хангахаас гадна Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын гаргасан баталгаатай вакцин мөн үү гэдгийг нотолж, шинжилдэг лаборатори манай улсад байхгүй байна. Энэ баримт нотолгооны шаардлага хангахгүй вакциныг эрх мэдлээ урвуулан ашиглаж, олон нийтийн сүлжээгээр уриалж байгаа нь төрийн албан хаагчийн ёс зүйгүй үйлдэл юм” гэсэн юм.
Түүнчлэн “2012 онд умайн хүзүүний эсрэг вакциныг Монгол Улсад анх удаа туршилтын журмаар Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас оруулж, гурван тун хийсэн боловч зогсоосон байдаг түүхтэй. Түүхийг мартаж болохгүй” гэсэн юм.