Дөрвөн үеийн удам дамжсан тэмээн сүргийн эзэд

Дэлгэсэн тэрлэг шиг уудам  Монгол орныхоо дахин давтагдашгүй  өнгө төрхийг цогцлоох үзэсгэлэнт өмнийн цэнхэр говь цэлийн харагдана. Цан хүүрэг татсан дүн өвлийн хүйтэн ч гэлээ өмнийн цэнхэр говьд налгар намар болж байгаа юу гэлтэй хүн зон, байгаль дэлхий, мал сүрэг тайван амгалан. 

“Хөөх тэр ямар өндөр тэмээ вэ” гэж уулга алдах жаахан хүү, монгол түмнийхээ дахин давтагдашгүй өв соёл болох үндэсний хувцсаараа гангарсан хүн бүхэн чамин, хээнцэр, тансаг харагдана.
Ёстой нөгөө тэмээн дээрээс наран ойрхон гэдэг үгийг санагдуулам сүрлэг өндөр тэмцээнүүд нь алсыг ширтэн зогсох нь тайван амгалан аж. 

Дэлгэрэнгүйг ЭНД дарж уншина уу.

 

“Төрөөс шийдвэр гаргахдаа хувийн сургуулийн сурагчдын эрх ашгийг бодолцох хэрэгтэй”

Монгол Улс шинэ Үндсэн хуулиа баталснаас хойш боловсролын үйлчилгээнд гарсан нэг сонголт бол төрийн бус өмчийн сургууль байгуулсан явдал юм.  

Манай улсад өнөөдрийн байдлаар төрийн болон төрийн бус өмчийн нийт 910 сургуульд 821.300 сурагч суралцаж байна. Үүнээс төрийн бус өмчийн 183 сургуульд 80.525 сурагч суралцаж байгаа юм. Энэ нь 10 хүүхэд тутмын нэг нь хувийн сургуульд боловсрол эзэмшиж байгааг илтгэнэ.

Тэгвэл өнгөрсөн баасан гарагт Монголын хувийн сургуулиудын холбооны бүх гишүүдийн ээлжит хурлыг зохион байгууллаа.

Дэлгэрэнгүйг ЭНД дарж уншина уу.

 

МАН, АН-аас томоохон “урсгал” салж Үндэсний эвсэлтэй нийлжэ

Монголын улс төрийн намуудад “даяарчлал” явагдаж байна. Хэдийгээр, үзэл баримтлал, улс төрийн чиг хандлагууд нь тэс өөр боловч улс төр, эдийн засаг, нийгмийн олон асуудалд нэг ижил байр суурьтай байх нь элбэгшив. Мөн, улс төрийн нам нь өөр улстөрчид тухайлсан асуудлаар нэгдэж ажиллах нь ихэссэн. Түүнчлэн, албан бус олон үйл ажиллагаа, түүгээр барахгүй улс төрийн сонгуульд ч өрсөлдөгч намынх атлаа албан бусаар хамтарч ажилладаг нь нууц биш болжээ. Энэ нь, олны анхаарлыг төдийлэн татахгүй, аажмаар явж буй ч улс төрийн ажиглагч, судлаачид үүнийг анзаараад авчээ. Явсаар, улс төрийн намуудад шинэчлэлт, зүй тогтлоо дагах хөшүүрэг хэрэгтэйг илэрхийлж буй хэрэг юм. 

Дэлгэрэнгүйг ЭНД дарж уншина уу.