Б.Чойжилсүрэн сайдын “багц” дахь 79.98 тэрбумын зөрчил-2

“Зууны мэдээ” сонин Нийтийн эрх ашгийн төлөөх ээлжит бүтээлээрээ эрчим хүчний салбарын эдийн засгийн “доголдол”-ын асуудлыг хөндөж байгаа билээ.  Өмнөх нийтлэлээрээ  бид эрчим хүчний томоохон төслүүд болох Эрдэнэбүрэнгийн УЦС, Эгийн голын УЦС, Эрчим хүч-2 төсөл, "Тавантолгой дулааны цахилгаан станц" ТӨХК-д хийсэн төрийн аудитын дүгнэлтээр санхүүгийн ямар зөрчлүүд илэрсэн талаар хүргэсэн.  Тэгвэл энэ удаа Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК, Дулааны III цахилгаан станц, Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК-д илэрсэн зөрчлүүдийг тоймлон хүргэж байна. Үндэсний аудитын газраас Эрчим хүчний сайдын хариуцдаг байгууллагуудын санхүүгийн нэгтгэсэн тайлан, төсвийн гүйцэтгэлд аудит хийж, нийт санхүүгийн зөрчлийг 79.98 тэрбумд хүрсэн гэж дүгнэж, 189.1 сая төгрөгийн төлбөрийн 45 акт тогтоож, 74.53 тэрбум төгрөгийн 87 албан шаардлага хүргүүлж, 5.2 тэрбум төгрөгийн 75 зөвлөмж өгчээ.

Дэлгэрэнгүйг ЭНД дарж уншина уу.

 

Аймгуудын онцгой байдлын газрыг хэн удирдаж байна вэ

Аймгуудын Онцгой байдлын газрын даргын албан тушаалд томилогдсон хугацаа болон тухайн удирдлагуудын талаарх мэдээллийг "ЗМ-ний лавлах" буландаа онцолж байна.

Дэлгэрэнгүйг ЭНД дарж уншина уу.

 

Дүнжингаравын ослын хохирогчид: Мартагдсан хэргийн азгүй хохирогчид болж үлдмээргүй байна

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Дүнжингарав” худалдааны төвийн ойролцоох замд 2024 оны нэгдүгээр сарын 25-ны шөнө хүнд даацын автомашин “Патрол” маркийн суудлын автомашинтай мөргөлдсөн зам тээврийн осол гарсан. Ослын улмаас хүнд даацын автомашинд тээвэрлэж явсан шингэрүүлсэн хий дэлбэрч тухайн орчинд явганаар болон тээврийн хэрэгслээр зорчиж явсан дөрвөн иргэн болон галыг унтраахаар очсон онцгой байдлын байгууллагын гурван албан хаагч амиа алдаж, нэг хүн түлэгдсэн

Дэлгэрэнгүйг ЭНД дарж уншина уу.