Ц.МЯГМАРБАЯР

Өглөө бүр та кофегоо нэг удаагийн саванд аваад гардаг бол тантай ижил үйлдлийг хэдэн хүн хийж байна вэ. Энэ хэрээр хог гарсаар байдаг. Тэгвэл энэ бүгдийг дахин ашиглах тогтолцоогоор шийдвэрлэх боломжтой. Өөрөөр хэлбэл, нэг ашигласан саваа дараагийн салбарт нь аваачиж өгдөг. Сүлжээ хоолны газраас аваад гарсан нэг удаагийн саваа дараагийн сүлжээ ресторанд өгдөг менежмент буюу дахин боловсруулалт чухал. Мэдээж энэ мэт дахин ашиглах төрөл бүрийн шийдэл бий. Ер нь дахин ашиглах гэдгийг бусад хувилбаруудаас илүүд үздэг. Хуванцрыг амьдралын мөчлөгөөр авч үзвэл хамгийн түрүүнд  хуванцрын түүхий эд олборлолтоос эхтэй.

Олборлох, боловсруулах, бүтээгдэхүүн болгож үйлдвэрлэх, хэрэглэх, хаяж, устгах гээд энэ олон шат дамжлагын  дараа дахин боловсруулах болж байна. Хэдийгээр байгальд амархан задардаг эко саваар хуванцрыг орлуулах тухай ярьдаг ч түүхий эдэд нь  мөн л байгалийн шавхагддаг нөөц орсон байх жишээтэй. Тухайлбал, эрдэнэ шишээр сав хийе гэж бодоход түүний тариалалт, ургуулалт, арчлалт хамгаалалт, шавж устгал, тээвэрлэлт гээд мөн л асар их зардалтай. 1800 оны тэртээ билярдын шарик буюу бөмбөгийг анх зааны соёогоор хийдэг байсан аж. Гэвч энэ нь амьтны амьтай холбоотой байгалийн хязгаарлагдмал нөөцөд тооцогдох учраас орлуулах бүтээгдэхүүн гаргах хэрэгцээ үүсэж байсан гэдэг. Анхны нийлэг полимерийг 1906 онд гарган авсан байна. Өөрөөр хэлбэл, бидний нэрлэж заншсанаар  пластик гэх түүхий эд хуванцар үүссэн гэж болно. Plastikos гэдэг нь  хэлбэржүүлэх, хэвлэх боломжтой гэсэн утгатай грек үгнээс гаралтай. Полимор нь дотроо байгалийн гаралтай,нийлэг гэсэн хоёр янз байдаг. Целлюлоз, цардуул, уураг, ноос, чихрийн ишингэ,эрдэнэшиш зэргээс гарган авах боломжтойг нь байгалийн гаралтай. Харин газрын тосноос гаргаж авдгийг нь нийлэг гэж ангилдаг юм байна. Мөн  хайлуулж өөр хивэнд оруулах боломжтой байхад боломжгүй нь бас байдаг аж. Жишээлбэл, ус, ундаа, пивоны савыг дахин хэвд оруулж ашиглах боломжтой байхад машины гаднах нийлэг эд болдоггүйгээрээ онцлогтой. Тэгэхээр хуванцрыг оруулах  тухай ярихаар дахиад л нэг удаагийн хэрэглээгээ үргэлжлүүлэх хэрэгтэй болно. Харин үүнийг Олон улсын хуванцрын гэрээгээр таслан зогсоох аж. Бодлого боловсруулагчид дахин ашиглалтыг өргөн хэмжээнд нэвтрүүлснээр хог хаягдлын асуудлыг уг үндсээр нь шийдвэрлэх эхлэл тавигдах гэж байна. Тиймээс бодит шийдэлд анхаарлаа хандуулах шаардлага бий болжээ.

 

Хуванцрыг хаявал хог, ангилгавал хэрэглээ болохыг “TML Пластик” үйлдвэр харуулж байна

Дэлхий даяр үйлдвэрлэгдэж буй бүх хуванцрын дундаас РЕТ нь  хүнсний зориулалтаар хамгийн өргөн дахин боловсруулагддаг хуванцар юм. "CoCo Cola" системийн тухайд дэлхийн 64 оронд аль нэг төрлийн бүтээгдэхүүнээ дахин боловсруулсан савлагаатай болгосон бөгөөд эдгээрийн 10 нь ази тивд байршилтай. Мөн 2021 оны байдлаар "CoCo Cola" системийн хэмжээнд бүх төрлийн брэндээ 100 хувь дахин боловсруулсан савлагаанд шилжүүлсэн 11 улс бүртгэгджээ. Тэгвэл манай улсад ч өндөр хөгжилтэй улсуудтай ижил хүнсний зориулалттай савыг олон улсын стандартын дагуу дахин боловсруулж байна. Монгол Улсад 2021 онд "MCS CoCo Cola" компанийн санаачилгаар дэлхийн жишигт нийцсэн технологийн өндөр шаардлага хангасан хуванцар сав дахин боловсруулж ашиглах TML үйлдвэр ашиглалтад орсон. 16 ширхэг стандарт сагсан бөмбөгийн талбайтай тэнцэх энэ үйлдвэр нь манай улсын хэмжээнд ашиглаж буй бүх РЕТ хуванцар савыг 100 хувь дахин боловсруулах хүчин чадалтай. Үйлдвэрийн түүхий эд болох хуванцар савыг анхдагч эх үүсвэр дээрээс орон даяр  цуглуулах ажлыг SESL компани хариуцдаг. Өөрөөр хэлбэл, хэрэглэгчгүй дэлгүүрээс худалдан авч уусан саваа дор бүрнээ ангилан хаяж чадвал тэр бүх сав түүхий эд болж дахин боловсруулагдах юм. Тус компани нь Улаанбаатар хотын хаанаас ч өөрийн ангилан ялгасан хаягдлыг өөрийн тээврээр очиж авдаг бөгөөд 21 аймгаас татан авах ажлыг тээврийн компаниудтай хамтран зохион байгуулж байна. Тэгвэл бидний өдөр тутмын хэрэглээ болсон ус, ундааны хуванцрыг хэрхэн боловсруулдаг талаар өгүүлье.

Тус үйлдвэр дэлхийн тэргүүлэгч брэндүүд болох Австрийн EREMA, Италийн Sorema тоног төхөөрөмжүүдийг ашигладаг. Цагт 2.5 тонн түүхий эд боловсруулж 2.0 тонн хэрчдэс үйлдвэрлэх чадвартай SOREMA төхөөрөмж нь эхний шатанд хуванцрын шошгыг салгаж дараа нь өнгө ба төрлөөр ангилдаг.Үүний дараа угаах болон хатаах процесс явагдаж үлдэгдэл тос, шороо, чийгийг бүрэн арилгаж хэрчих төхөөрөмж дахин боловсруулалтаар хэрчдэс болгон хувиргадаг.

Сонирхуулахад АНУ-ын Хүнс болон эмийн удирдах газар болон  Европын холбооны хүнсний аюулгүй байдлын газрын стандартыг дэлхий даяр цөөн хэдхэн үйлдвэрийн газрын тоног төхөөрөмж хангасан байдгийн нэг нь SOREMA юм. Өөрөөр хэлбэл, SOREMA төхөөрөмжөөр хэрчсэн хэрчдэсийг дараагийн түвшинд EREMA төхөөрөмжөөр боловсруулахдаа 280 хэмд хайлуулж бүх төрлийн нян болон хорт бодисыг бүрэн устгана. Үүний дараа хайлсан хуванцрыг анхны молекулын түвшинд хүртэл задалж талсжуулан хөргөх замаар дахин ашиглахад бэлэн болгож хоёрдогч түүхий эдийг гарган авдаг байна. Ийнхүү хуванцрыг хаявал хог, ангилбал хэрэглээ болгох бодит үйлдвэрийг Монголдоо нэвтрүүлсэн нь бахархмаар. Түүнчлэн эцсийн бүтээгдэхүүн болох PET түүхий эдээр сүлжмэл, дахин боловсруулсан ус, ундааны сав,олон төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой. 2025 онд манай улсад хуванцартай холбоотой стандарт түүнд нийцсэн шинжилгээний аргачлал албан ёсоор батлагдсан бөгөөд “TML Пластик” бүрэн хангаж мөрдөж байгаа талаар тус үйлдвэрийн менежер ярьж байсан юм. Эднийх байгальд ээлтэй технологийн шийдэлтэй. Үйлдвэрийн дамжлагын усаа 96 хувь цэвэршүүлэн ашигладаг бол уурын зуух нь яндангийн утааг 90 хувь шүүх чадалтай шүүлтүүртэй гэсэн. Тус үйлдвэр зөвхөн хаягдлыг дахин боловсруулаад зогсохгүй байгаль орчинд ээлтэй хүлэмжийн хийг буруулахад чухал хувь нэмэр оруулж байгаа юм. Дахин боловсруулсан савыг сонгох бүрд өөрийн уусан ус, ундааны сав бидэнд шинэ амьдрал бэлэглэж байгальдаа тэр хэрээр хувь нэмэр оруулах юм. Тиймээс Монгол орноо хуванцрын орон болгохгүйн төлөө ус ундааны саваа ангилж сурахад таны оролцоо чухал юм.

 

РЕТ сав цуглуулалтын дэд бүтэц сул байна

TML хуванцрын үйлдвэрийн түүхий эдийг  цуглуулж нийлүүлдэг. “TML- Plastic” үйлдвэр нь гадаадаас импортоор 100 хувь оруулж ирдэг түүхий эдийг анх удаа Монголдоо үйлдвэрлээд байна. Тиймээс дахин боловсруулж үйлдвэрлэсэн саваа дахин цуглуулах шаардлага үүссэн. "SESL" ХХК цуглуулалтыг хариуцаж ажиллаж байна. Улаанбаатар хотын бүх дүүрэг, СӨХ, аж ахуйн нэгжүүдээс долоо хоногийн таван өдөр хуваарийн дагуу хуванцар савыг очиж авч тээвэрлэдэг. Хуванцар сав шахдаг зориулалтын машин явдаг аж. Мөн орон нутгаас хүлээн авдаг. Гэхдээ 150 км доторх зайд бид өөрсдөө зориулалтын машинаар явж ачдаг. Холын аймгуудаас тээврийн компаниуд нийгмийн хариуцлагын хүрээнд хөнгөлөлттэй үнээр тээвэрлэдэг аж. "SESL" ХХК-ийн гүйцэтгэх захирал Л.Даваа “Цуглуулалтын дэд бүтэц сул учраас жилд хэрэглэгддэг 18 мянга орчим  тонн РЕТ савны 4000 гаруй тонныг л цуглуулж авдаг. Үлдсэнийг нь авч чадахгүй байна. Тиймээс үүнд л төр зохицуулалт хийж өгөх дэмжлэг хэрэгтэй байдаг” гэсэн юм.  Зөвхөн Улаанбаатар хотод өнөөдрийн байдлаар 1000 орчим СӨХ байна. Эдгээрээс зөвхөн 200 нь л РЕТ савыг цуглуулж, хуримтлуулж тушааж байна. Ихэнх байрууд хуучных учраас ангилан ялгалттай хогийн савгүйгээс асуудал үүсдэг байна.

 

Дахин ашиглах шийдэл нь “хуванцрын орон” болохоос сэргийлнэ-2

Дахин ашиглах шийдэл нь “хуванцрын орон” болохоос сэргийлнэ цуврал нийтлэлийн  эхний хэсгийг “Зууны мэдээ” сонины нэгдүгээр сарын 29-ны дугаарт нийтэлсэн билээ. Энэ удаа үргэлжлэлийг хүргэе.

 Улаанбаатар хотод өнөөдрийн байдлаар 1839 СӨХ байна. Эдгээрээс зөвхөн 200 нь л РЕТ савыг цуглуулж, хуримтлуулж тушааж байна. Ихэнх байрууд хуучных учраас ангилан ялгалттай хогийн савгүйгээс асуудал үүсдэг гэж Сууц өмчлөгчдийн холбооны дэд зөвлөлийн дарга М.Галбаатар ярьж байна.Тэрээр цааш ярихдаа “ Энэ хаврын УИХ-ын чуулганаар Нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн менежментийн тухай хуулийн төслийг өргөн барьж хэлэлцэнэ. Одоогоор хуулийн төсөл хэлэлцүүлгийн шатанд олон нийтээс санал авч байна. Энэ хууль батлагдвал олон асуудалтай зүйлс тодорхой болно. Үүний нэг нь хог хаягдлыг хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчин тодорхой болж өгч байгаа. Одоогоор Улаанбаатар хотод гэхэд дийлэнх орон сууц анх баригдахдаа хог ангилалтын менежмент төлөвлөлтгүй баригдсан.

Зөвхөн орцны давхар бүрд нүхэн хогийн пункертэйгээр. Тиймээс B1 буюу машины дулаан гарааш хэсэгт зөвхөн РЕТ саваа цуглуулах уут тавьж байна. Эндээс ачилтын компани ирж авдаг. Тиймээс шинээр баригдах байруудад тавигдах шаардлагад хог ангилалттай байхаар барих. Үүнд иргэд хогоо агилан хийж сурах шаардлагатай. Хогоо ангилалгүй өрхийг хяналтын систем, дохиолол суурилуулна зэргээр зохицуулалт хийхээр болж байна” гэсэн юм.  Өөрөөр хэлбэл, хогоо ангилдаггүй  орцонд тавьдаг өрийн мэдээлэл нь СӨХ д тэр дариу ирж байх аж. Ямар байрны хэддүгээр орцны хэдэн тоот гэх мэтээр хяналтын систем ажиллах ажээ.

 

Хуванцрыг үйлдвэрлэхэд 16 мянга гаруй химийн бүтээгдэхүүн ашигладаг

Одоогоор долоон төрлийн хуванцар байдаг аж. Эдгээрээс дахин боловсруулагддаг хуванцрыг РЕТ буюу хүнсний зориулалттай  хуванцар гэж нэрлээд байгаа юм. 1970 онд ПЭТ савлагаа хийх үлээж сунгаж хэвлэх технологи бий болсон байна. Хуванцарт хүний эрүүл мэндэд хортой химийн бүтээгдэхүүн орсон байдаг.  Хорт хавдар үүсгэдэг, дотоод шүүрлийн булчирхай үйл ажиллагаанд муугаар нөлөөлдөг болохыг тогтоосон. 99 хувийг нь газрын тос буюу шатах тослох материал болох байгалийн хийнээс гаргаж авдаг. Газрын тосыг олборлох, үйлдвэрлэх үе шат бүрд  химийн бодис хэрэглэж эхэлдэг. Энэ утгаараа хүүхдийн тоглоомоос эхлүүлээд бүхий л эд хэрэглэлд химийн бодис орсоор байдаг. Дэлхийд нэгдсэн зохицуулалт байхгүйгээс хэн дуртай нь ямар нэгэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж юу ч хамаагүй хольж үйлдвэрлэж байна. Энэ нь хэрэглэгчийн эрхийг хамгаалах бодлого, хууль эрх зүйн орчин муутай холбоотой. Тэгвэл энэ бүгдийг олон улсын хуванцрын гэрээгээр зохицуулах боломжтой. Ингэснээр хуванцарт ордог полимер гэх мэт аюултай анхаарал  татсан химийн бодисуудыг бүтээгдэхүүнээс бүрэн таних, ашиглалтаас гаргах, мөшгөх ил тод стандартыг бий болгох юм. Үйлдвэрлэгч энэ мэдээллээр хангахгүй бол зах зээлд нийлүүлэхгүй байх зарчмыг мөрдөнө гэсэн үг. Түүнчлэн нэн шаардлагагүй төвөгтэй, асуудал дагуулдаг бүтээгдэхүүн материалыг халах шаардлагатай. Харин дахин боловсруулах боломжтой РЕТ хуванцрыг дахин үйлдвэрлэхгүйгээр дахин ашиглах шийдэл одоогоор хамгийн зөв шийдэл гэдгийг олон улс хүлээн зөвшөөрсөн  гэж доктор,дэд профессор Ц. Сонинхишиг илтгэлдээ хэлсэн.

 

Хүний тархи болон ходоодноос бичил хуванцар илэрчээ

 Мөн сүүлийн судалгаагаар хүний тархинаас бичил хуванцар илэрсэн байна. Хуванцар байгальд маш ихээр задардаг онцлогтой. Задрах бүрдээ жижиг, жижиг бичил хуванцар бодлог аж. Нүдэнд үзэгдэж буйг нь бичил, үзэгдэхгүйг нь нано хуванцар гэж нэрлэдэг ажээ. Эдгээр нь хүний биед амьсгалын зам болон арьсаар нэвчиж орно. Дэлхийд 15 цогцос болон хүний ходоодноос илэрчээ. Бичил хуванцрын ширхэглэгийн дийлэнх нь хувцсаар дамжиж цус, шээс зэрэгт нэвчдэг аюултай.  Бичил хуванцрын асуудал дэлхийд ийнхүү хурцаар яригдаж буйг “Олон улсын хуванцрын конвенц, түүний Монгол улсад үзүүлэх үр нөлөө” сэдэвт хог хаягдлын менежментийн сүүлийн үеийн чиг хандлага, сорилт, шинэ санаачилгуудын талаар мэдээлэл хүргэх, санал солилцох үер онцолж байв. Дэлхийд газар сайгүй нүүрлэж буй хог хаягдлын асуудлыг зөвхөн тухайн улс дангаараа шийдэх боломжгүй нөхцөл үүссэн. Тиймээс улс бүхэн үндэсний хэмжээний бодлого боловсруулж мөрдөхийн зэрэгцээ дэлхий дахинд хамтарсан шийдэл хэрэгтэй болоод байгааг онцолж буй.

 

Монгол Улс ундаа, усны саваа үрлээр импортолж, үлээж ашигладаг

Монгол Улс анхдагч хуванцар үйлдвэрлэгч орон биш. Гэхдээ анхдагч үйлдвэрлэгч хоёр орны дунд оршиж хуванцрын хэрэглээгээр бусад улсаас хараат. Бид үйлдвэрлэгч орноос ус, ундааны саваа үрэл хэлбэрээр импортолж үлээж сав болгон ашигладаг. Тэгэхээр анхдагч үйлдвэрлэлийг буруулахын тулд бид хуванцрыг хэрэглээг бууруулах зайлшгүй шаардлага тулгарч байна. Манай үндэсний үйлдвэрлэлийн дийлэнх хог хаягдлыг ус, ундаа болон бусад сав, баглаа, боодол эзэлж байгааг тогтоосон. Тэгвэл үйлдвэрлэгчид хуванцрын импортыг эрс бууруулж дахин ашиглах тогтолцоог  нэвтрүүлэхдээ дахин боловсруулалт, байгалийн гаралтай амархан задардаг, бордоо болдог хуванцар болон бусад хуванцар бус хувилбарын шийдэлд автахаас зайлсхийх хэрэгтэй анхааруулж байгаа юм. Гэхдээ энд хүнсний зориулалттай РЕТ хуванцрыг дахин боловсруулах тухайд хэлээгүй болно.

 

2030 он гэхэд дэлхийд 630 тэрбум тонн хуванцар үйлдвэрлэнэ

 Монгол Улс хоёр том гүрний дунд оршсон хэрэглэгч орон. Бидний эдэлж, хэрэглэж өмсөж, зүүж буй болоод идэж буй хоол хүнсний дийлэнхийг импортын бүтээгдэхүүн эзэлдэг. Түүнчлэн сав, багалаа, боодлыг ч өөрсдөө шийдвэрлэхэд хүртэл хэцүү. Гэхдээ нэг авууштай зүйл нь эдгээр хэрэглэж буй бүх бүтээгдэхүүний хог хаягдал, хуванцрыг ангилан ялгаж нэг бүрчлэн тоолж хаанахын ямар компанийн  бүтээгдэхүүний сав, баглаа, боодол  болохыг тогтоосон байна. Түүнчлэн эдгээр хог хаягдал юунаас үүсэлтэйг ч тодруулжээ. Ингэж брэнд хайлтыг хийхэд үндэсний үйлдвэрлэгч компаниудын тэр дундаа нэг удаагийн сав, баглаа, боодол хамгийн их хаягдал ялгаруулдаг нь болох нь судалгаагаар нотлогджээ. Харин  энэ нь манай улсын хувьд эерэг мэдээ гэдгийг судалгааны байгууллага хэлж буй. Учир нь дээрх Олон улсын хуванцрын гэрээнд заасан стандартын дагуу  хялбар, загвар дизайнтай савлагаа ашиглах нэгдсэн зохицуулалтад орж чадах юм бол хог хаягдлынхаа дийлэх асуудлыг нэг мөр шийдэх боломжтой болох ач холбогдолтой болох нь. Ингэснээр хуванцрын үйлдвэрлэлийг бууруулах явдал аж.

 

Дэлхий даяр хуванцрыг үйлдвэрлэлийг бууруулахад  Монгол Улс нэгдэх хэрэгтэй

Хог хаягдлыг бууруулах тухай ярихдаа хамгийн түрүүнд хогоо ангилах,шатаах тухай хэлдэг. Хог шатаагаад эрчим хүч үйлдвэрлэдэг, хогоо шахаад зам барина гэх мэт. Тэгвэл энэ нь шийдэл огт биш болсон аж. Учир нь дэлхийд дийлдэхээргүй их хэмжээний хог гарахаар байгааг тооцоолжээ. Тодотговол, 2030 он гэхэд жилд 630 тэрбум тонн хуванцар үйлдвэрлэнэ гэсэн тооцоо гарчээ. Нэг үгээр хэлбэл, ирээдүйд ийм хэмжээний хог бий болно. Одоогоор 500 тэрбум тонныг үйлдвэрлэсэн байна. Энэ их хэмжээний хуванцрыг дахин боловсруулах боломж одоогоор хомс. Хуванцрын ердөө ес хүрэхгүй хувийг дахин боловсруулдаг учраас үлдсэн 92 хувь нь хог хэвээр үлдэж үүний 32 хувь нь байгальд тархаж 14 хувь шатаадаг. Хүнсний зориулалттай РЕТ хуванцрын дахин боловсруулалтаар /97 хувь/  Норвег тэргүүлдэг бол  Энэтхэг 90, Япон 84, Швед 94 хувиар тус тус орж байна. Үүнээс Энэтхэг улс бусад улсаас оруулж ирсэн хуванцар  хог хаягдлаас хамгийн их буюу 60 хувийг дахин  боловсруулдаг аж. Харин Монгол Улс жилд дунджаар 300 тэрбум орчим төгрөгийг зөвхөн хүнсний хуванцар сав, баглаа, боодлын импортод зарцуулдаг. Нийт 20 мянган орчим тонн хуванцар савны хог хаягдал үүсгэдгээс  20 хувийг нь дахин боловсруулдаг байна. Дийлэнхийг БНХАУ-аас импортолдог. Манай улс үйлдвэрийн хангалттай хүчин чадалтай байгаа ч технологид тулгуурлан дахивар татан төвлөрүүлэх дэд бүтэц сул байна.

  Энэ их хэмжээний хуванцрыг зохицуулахгүй хэрэглэсээр байх юм бол байгалийн тэнцвэрт байдал алдагдаж, уур амьсгалын өөрчлөлт нэмэгдэж ирээдүйд зохицуулах боломжгүй болж эргээд хүний эрүүл, амьд явах эрхэд ноцтой аюул учрах хэмжээнд хүрэх хэмээн 2025 оны тавдугаар сард болсон  Дэлхийн хуванцрын холбоонд нэгдэх олон улсын хурлын үеэр тавсан илтгэлд онцолжээ.

 

#Хуванцрыг_ХаявалХог_АнгилбалХэрэглээ  #CocaColaMongolia

Фэйсбүүк хаяг: https://www.facebook.com/3r.mcscocacola

Инстаграм хаяг: https://www.instagram.com/3r_mcscoca_cola/