Д.ӨЛЗИЙТОГТОХ
Нэгэн цаг үед Дархан хотын бүтээн байгуулалт Монгол орныхоо хөгжлийн нүүр царай болсон шинэ хотын залуусын гэрэл гэгээтэй, хүсэл тэмүүллийн бахархал болсон энэ хотод ажиллахаар Түлш эрчим хүчний яамнаас томилолт өвөрлөөд Дарханы Дулааны цахилгаан станцыг зорьсон нь инженер С.Асылхан.
Алс баруун хязгаар Алтайн уулсын дунд төрж өссөн малчны хүү тухайн үеийн ЗХУ-ын Свердловск хотын Уралын Политехникийн дээд сургуульд (УПИ) суралцаж, ижий аавын хүү байснаа эх орны хүү болж эрдмийн аянаа дүүргэж инженер цолтой мэргэжил эзэмшиж иржээ.
Монголдоо хамгийн том 48 МВт-н хүчин чадалтай Дарханы Дулааны цахилгаан станц, дулаан цахилгаан үйлдвэрлэгч хамт олонтой ажил амьдралаа холбохоор шинэ хот, шинэхэн станцын хаалгаар алхаж орон хөдөлмөрийн гараагаа эхэлсэн мөч хэзээ ч мартагдахгүй дурсамж билээ.
Дэлгэрэнгүйг: ЭНД дарж 2026.1.28 № 18 (7760) дугаарыг захиалан уншина уу.
Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.
Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.
Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn