П.ЛХАГВАЖАРГАЛ
Гэрэл зургуудыг Р.ОЮУН
Сэргэн мандалтын үеийн европын нэгэн алдартай барилгад зочилсон мэт ханаараа дүүрэн урлагийн бүтээлтэй, хүүхдийн баяр баясал, энергиэр дүүрэн “Хүүхдийн урлан бүтээх төв”-ийн нэгэн ангид хоёроос тавдугаар ангийн зурах хүсэл тэмүүлэл нь оргилсон бяцхан зураачид өнгө будаг хоршуулан өөрийн ертөнцийг цаасан дээр буулгана. Тэдний багшийг Б.Нарангэрэл гэх бөгөөд тус төвд ес дэх жилдээ багшилж байгаа юм.
Тэрээр “Хүүхэд бүр зурах авьяастай. Түүнийг нь хөгжүүлэх хэрэгтэй. Тэр дунд төрмөл авьяастай хүүхдүүд гэж бас бий. Бусдаасаа илүү хурдан суралцдаг. Хүүхдүүд дотоод төсөөлөл, мэдрэмжээ зургаар илэрхийлдэг тул тэр бүхэн зургаас нь уншигддаг. Шавь нар маань илүү их зүйл сурч, мундаг уран бүтээлчид болоорой” гэсэн билээ. Бяцхан зураачдын бодол, мөрөөдлийг бас хуваалцъя.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2026 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 28. ЛХАГВА ГАРАГ. № 18 (7760)
Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.
Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.
Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn