Гэрэл зургийг Р.Оюун
Монгол дархны "Дуут урлан" компани Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны үзэсгэлэнгийн танхимд "Өв тээсэн үнэ цэн" үзэсгэлэнгээ олон түмэнд толилуулж байна. Үзэсгэлэнд монгол шатрын 40 гаруй загвараас гадна монголчуудын соёлын үнэт өв цацал, монгол ээжийг дүрсэлсэн лааны суурь, эмэгтэйчүүдийн гоёлыг дэлгэжээ. Энэ тухай гэрэл зургийн сурвалжилгаас харна уу.
Гуурст хүлгээр хийсэн цом.
Монгол Улсын Ардын багш, шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, хэл бичгийн шинжлэх ухааны доктор, профессор С.Дулам "Өв тээсэн үнэ цэн" үзэсгэлэнг ирж сонирхлоо.
"Эрдэнэс баялаг" шатар. Гуулиар цутгаж, шар талыг 999 сорьцтой алтаар бүрсэн бол цагаан талыг 925 сорьцтой мөнгөөр бүржээ.
"Энэ ямар харагдаж байна".
"Монгол ээж" лааны суурь. Гуулин цутгамал урлал.
Эмэгтэй гоёл.
Эх сурвалж www.zms.mn