Ч.БЯМБАХАЖИД, Б.НАНДИН-ЭРДЭНЭ

 

Монгол Улсын 21 аймгийн Цагдаагийн газрын дарга нарын албан тушаалд томилогдсон хугацаа болон тухайн удирдлагуудын талаарх мэдээллийг ЗМ-ний лавлах буландаа нэгтгэн хүргэж байна.

 

Архангай аймгийн цагдаагийн газрын дарга Хурандаа О.Түмэнбаяр

Тэрээр  өмнө Архангай аймгийн Цагдаагийн газрын даргаар ажиллаж байсан ба Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар Ховд аймгийн Цагдаагийн газрын даргаар 2025 оны тавдугаар сард томилсон юм. Тэгвэл түүнийг энэ сард дахин Архангай аймгийн цагдаагийн газрын даргаар шилжүүлэн томилсон байна.

Хурандаа О.Түмэнбаяр нь салбартаа 22 дахь жилдээ ажиллаж байгаа туршлагатай боловсон хүчин юм.

 

Баян-өлгий аймгийн цагдаагийн газрын дарга, хурандаа Ө.Танат

Баян-Өлгий аймгийн цагдаагийн газрын даргаар цагдаагийн хурандаа Ө.Танан ажиллаж байна. Тэрээр өнгөрсөн долоодугаар сард Цагдаагийн хурандаа цолоо хүртжээ.

Цагдаагийн хурандаа Ө.Танат нь 2004-2005 онд Баян-Өлгий аймгийн Цагдаагийн хэлтэст, 2005-2009 онд Цагдаагийн академийн сонсогч, 2009-2012 онд Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэст, 2012-2014 онд Баянзүрх дүүргийн нэгдүгээр хэлтэст, 2014-2016 онд Улаанбаатар хотын Цагдаагийн газрын Онц хүнд гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэст, 2016-2018 онд Улсын Мөрдөн байцаах газрын Онц хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтэст, 2018-2021 онд Эрүүгийн цагдаагийн албанд, 2021 оноос Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газрын даргаар томилогдон ажиллаж байна.

 

Баянхонгор аймгийн цагдаагийн газрын дарга, цагдаагийн Хурандаа Т.Цэвээндорж

 Баянхонгор аймгийн Цагдаагийн газар нь анх 1942 онд одоогийн Бөмбөгөр сумын төвд “Худаг сүүж” гэдэг газар Дотоод явдлын яамны сайдын 1942 оны нэгдүгээр сарын 7-ны өдрийн 09 тоот тушаалаар ДЯЯ-ны харъяа Баянхонгор аймаг дахь Цагдан сэргийлэх анги нэртэйгээр байгуулагджээ. Цагдаагийн албаны тухай хуулийн долоодугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт заасны дагуу Баянхонгор аймгийн Цагдаагийн газрын даргаар цагдаагийн хошууч Т.Цэвээндоржийг томилжээ.

 

Дэлгэрэнгүйг: ЭНД дарж 2026.1.23 № 15 (7757) дугаарыг захиалан уншина уу.

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn