Оросын төмөр зам санхүүгийн асуудалтай тулгараад байна

2025 онд Оросын төмөр замын санхүүгийн байдал улам бүр найдваргүй болсон. Арванхоёрдугаар сард тус компани үйл ажиллагааны мөнгөн гүйлгээний зөрүүг нөхөхийн тулд Засгийн газраас 200 тэрбум рублийн яаралтай тусламж хүссэн. Эрх баригчид тус компанид туслах арга замыг эрэлхийлж байгаа ч үйлчилгээний үнэ цаашид нэмэгдэх нь эдийн засгийн бусад салбарыг эрсдэлд оруулна гэдгийг ойлгож байна. Нөхцөл байдлыг хяналтдаа байлгахын тулд Оросын төмөр замууд ажилчдаа цомхотгож, хаягдсан машинуудын замаас зайлуулахыг оролдож байгаа ч хамгийн ашигтай ачаагаа алдаж байна. Оросын хамгийн том ажил олгогч хэрхэн биелээгүй хүлээлтийн урхинд орсон тухай Lenta.ru мэдээллээ. Улаанбаатар төмөр замын хувь нийлүүлэгч гэдэг утгаараа Оросын төмөр замын асуудал хүндрэл Монголд хамааралтай тул нийтлэлийг бүтнээр орчуулан хүргэж байна. 

Дэлгэрэнгүйг ЭНД дарж уншина уу.

 

Б.Чойжилсүрэнг “буцаах” цаг нь болжээ

Засгийн газар бол танхимын зарчмаар ажилладаг. Нэг сайдынх нь “эвэр” доргиход нөгөөдүүлийнх нь хамт доргидог. Өөрөөр хэлбэл, аль нэг салбарт “гал” гарвал Засгийн газар тэр чигээрээ шатаж ч мэднэ. Тийм онцлогтой. Тэр утгаараа, бас Үндсэн хуулийн зарчмаар Ерөнхий сайд Засгийн газрын сайд нарыг томилж, томилогдсон сайд нар нэг гарт зангидагдаж ажилладаг. Тиймээс, Засгийн газрын сайд бүхэн “гал атгах” зориг, чадал гаргах шаардлагатай болдог. Эдгээрийг тоочсоны учир нь, зарим нэг сайдын хариуцсан салбар Засгийн газартаа таагүй дүн авчрах шинжтэй болоод эхэллээ. 

Дэлгэрэнгүйг ЭНД дарж уншина уу.

 

"Оройгүй сүм"-ийг санагдуулам "Гэгээн" бүтээлийн тухай залуус юу хэлэв

“Тэнд хээр морьд давхилдаж улаан орхимж агаарт хийснэ. 
Цаа бугын тачигнах чимээгээр чоно улих үед хөгжим дугарна” гэх өгүүлэмж уран бүтээлч ThunderZ-гийн “Тэнгри” цомгийг санагдуулна. ThunderZ гэх уран бүтээлийн нэрээрээ олноо танигдаж буй уран бүтээлч Б.Өлзий-Учрал өнгөрсөн оны хоёрдугаар сард “Тэнгри” цомгийнхоо анхны уран бүтээл “Жүрээм” дуугаа цацсан билээ. Түүнээс хойш “Даяга”, “Хээр морь” дуугаараа олон сая хандалт аваад байсан бол энэ сарын 13-нд цацсан “Гэгээн” дуугаараа олны талархлыг хүлээгээд байгаа юм. 

Дэлгэрэнгүйг ЭНД дарж уншина уу.