Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам 2026 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Энэтхэг–Монголын Худалдааг Дэмжих Семинар-ыг холимог буюу танхим болон цахим хэлбэрээр амжилттай зохион байгууллаа. Тус арга хэмжээнд хоёр улсын төрийн байгууллага, худалдаа аж үйлдвэрийн байгууллагууд, салбарын төлөөлөл болон хувийн хэвшлийн удирдах ажилтнууд өргөнөөр оролцов.

Семинарын зорилго нь уул уурхай, эм үйлдвэрлэл, хүнс, хөдөө аж ахуй, оёдол, нэхмэл, экспорт-импортын хамтын ажиллагаа зэрэг тэргүүлэх салбаруудад хоёр улсын худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд чиглэв.

Арга хэмжээ уламжлалт дэнлүү асаах ёслолоор эхэлж, Элчин сайд ноён Атул Малхари Готсурве, Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд, хэлсэн үгэндээ Энэтхэг болон Монгол Улсын хоорондын худалдааны асар их боломжийг онцлон тэмдэглэв. Тэрбээр Энэтхэгийн нэгэн адил Монгол Улс нь худалдаа, бизнесийн өргөн боломж бүхий орон болохыг дурдсан юм. Мөн Энэтхэг Улсын Ерөнхий сайд Эрхэмсэг ноён Шри Нарендра Модигийн дэвшүүлсэн “3Т” буюу Худалдаа, Аялал жуулчлал, Технологийг дэмжих алсын харааг онцолж тэмдэглэлээ.

Тус арга хэмжээний үеэр хамаарал бүхий оролцогч талууд илтгэл тавьсан ба үүнд Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим (МҮХАҮТ)-ын Ерөнхий нарийн бичгийн дарга хатагтай Б. Саруул, Монголын Хөрөнгийн Бирж (МХБ)-ийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч ноён Д. Мөнхбат, Энэтхэгийн Аж Үйлдвэрийн Холбоо (CII)-ны Олон улсын худалдааны бодлогын чиглэлийн захирал хатагтай Гиитанжали Натараж, Pharmexcil байгууллагын захирал ноён Роллинс Жон, Энэтхэгийн Хувцас Экспортын Дэмжих Зөвлөлийн Ерөнхий нарийн бичгийн дарга ноён Митилешвар Тхакур, мөн Монголын MAX Exim, Цахиур Төмөр ХХК, Namaste ресторан сүлжээ компаниудын гүйцэтгэх захирлууд оролцлоо. Эдгээр илтгэл, хэлэлцүүлгүүд нь салбар тус бүрийн боломж, бизнесийн туршлага, зохицуулалтын орчин, мөн хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжит чиглэлүүдийн талаар гүнзгий ойлголт өглөө.

Арга хэмжээний төгсгөлд асуулт, хариултын нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулагдаж, оролцогчид, илтгэгчид болон бодлого тодорхойлогчидтой шууд харилцах боломж бүрдэв. Тус аргга хэмжээг Элчин сайд Атул Малхари Готсурве хааж, Энэтхэг–Монголын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг цаашид улам өргөжүүлэх нийтлэг зорилгыг дахин нотлон тэмдэглэлээ.

2026.01.20

Улаанбаатар хот, Монгол улс