Идэр есийн жавар сөрсөн эрэмгий хилчид

Идэр есийн хүйтэн чангарч, цас хялмаалсан өвлийн энэ өдрүүдэд Монгол оронд маань шөнөдөө -52 градус хүрч, тачигнатал хүйтэрч байгааг бүгд гайхан ярьж байна. Мод бутны мөчир, хад чулуу бүхэнд нь цас бамбарлан цавцайж, хүйтний жавар хацар хайран байхад эх орныхоо төлөө тангараг өргөсөн хилчид морин дэл дээр  дархан хилээ манаж байна. Эх орон элэг нэгтнээ халуун зүрхэндээ тээсэн хилчид  хахир хүйтэн, халуун нар, хуй салхи, үер усыг ажрахгүй торгон хилийн манаанд сүлдэт баганадаа ёслон зогсоно. Хэдий тэд тангараг өргөсөн хилчид ч аньсага чилээн харуулдан суух эгэл монгол ээжийн хүү, аавын охид юм. Цас бамбарласан жаврыг халуун сэтгэлээрээ төөнөж, эх орныхоо дөрвөн зүг найман зовхист үүрэг гүйцэтгэн буй хилчдээрээ бахархаж байна. 

Дэлгэрэнгүйг ЭНД дарж уншина уу.

 

Махны суурь үнэ өсөх шалтгаан нь юу байв

2025 оны статистик мэдээгээр махны үнэ сүүлийн хоёр сарын хугацаанд эрс нэмэгдэж улсын дунджаар үхрийн цул мах кг тутамд 26.2 мянган төгрөгт хүрээд байна. Харин жижиглэнгийн үнэ бөөний жижиг захуудад 28-30 мянган төгрөг, томоохон дэлгүүрүүдэд 35 мянган төгрөгт хүрээд байгаа юм. Энэ нь өмнөх оны мөн үеэс 4000-7000 төгрөгөөр өсчээ. Инфляцын түвшин жилийн 7.5 хувь байгаагийн 1.3 хувийг махны үнийн өсөлтөөс шалтгаалсан байна. Өөрөөр хэлбэл жилийн инфляцын 7.5 хувийн 1.3 хувь нь зөвхөн махны үнийн өсөлтөөс шалтгаалсан гэвэл  инфляцад үзүүлэх махны үнийн нөлөө өндөр гэсэн үг юм. 

Дэлгэрэнгүйг ЭНД дарж уншина уу.

 

Трампын нэг жил: Амжилт ба Сорилт

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөснөөс хойш яг нэг жил өнгөрөөд байна. 2025 оны нэгдүгээр сарын 20-нд АНУ-ын 47 дахь ерөнхийлөгч Доналд Трампын тангараг өргөх ёслол Вашингтон хотноо ёслол төгөлдөр болж байв. Тангараг өргөсөн даруйдаа 30 гаруй зарлигт гарын үсэг зурж, АНУ-ыг дахин агуу гүрэн болгоно хэмээн амлалт өгч байлаа. Үнэхээр ч өнгөрсөн нэг жилийн хугацаанд Трампын гэнэтийн олон шийдвэр зөвхөн улс орны төдийгүй дэлхий дахинд нөлөөлж олон улсын геополитикийн нөхцөл байдал цоо шинэ эргэлтэнд хүрч ирээд байна. Тэгвэл CNN мэдээллийн агентлагаас Трампын нэг жилийн ойд зориулан олон нийтийн санал асуулга явуулсан нь ихээхэн анхаарал татаад байна. 

Дэлгэрэнгүйг ЭНД дарж уншина уу.