Ч.БЯМБАХАЖИД
Цэцэрлэг хотыг аялал жуулчлалын хот болгон хөгжлүүлж, аймгийн аялал жуучлалыг хөгжүүлэхэд онцгойлон анхаарахаа Архангай аймгийн Засаг дарга Б.Цэрэннадмид хэлж байсан.
Тэгвэл “Ugii winterland-2026” мөсний баярыг зохион байгуулснаар гадаад дотоодын жуучдыг татах, аймгийн түүхэн дурсгал, өв соёлыг олон нийтэд таниулах зэрэг өвлийн аялал жуучлалыг хөгжүүлэхэд чухал нөлөөтэйг зохион байгуулагчид хэлж байлаа. Өгий нуурын өвлийн үзэсгэлэн, морьтны соёлыг гайхуулах “Ugii winterland-2026” мөсний баярыг зорих дөрвөн шалтгааныг уншигч танд хүргэе.
Нэгдүгээрт, Өгий нуурын байгалийн үзэсгэлэнг тольдох.
Хоёрдугаарт, Мөсөн шагай, сурын тэмцээнийг үзэж сонирхох.
Гуравдугаарт, Нүүдэлчин ахуй, үндэсний өв соёлын гайхамшгийг мэдрэх.
Дөрөвдүгээрт, Мөсөн дээрх цэнгээнт бүжиг, хоккейн үзүүлэх тоглолтыг үзэж шинэлэг, содон, сонирхолтой бүхнийг харж, хайртай дотнын хүмүүстэйгээ дурсамжийн хуудсаа нэмэх боломжтой юм.
Мөсний баярын эхний өдөр хамгийн гоё үндэсний хувцастай хос болон хүүхдийг шалгаруулах, мөсөн дээрх цэнгээнт бүжгийн тэмцээн, хоккейн үзүүлэх тэмцээн, тэшүүрчдийн тэмцээн, эмэгтэйчүүдийн богино зайн морины уралдаан, DJ шоу зэрэг олон сонирхолтой зүйлсийг үзэж, өдрийг уйдах завгүй өнгөрүүлэх нь.
Харин хоёр дахь өдөр нь адуучин, мөсөн сур, шагайн тэмцээн, мөсөн дээрх модон барилдаан, морьтой монголжин буухиа тэмцээн болох юм байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2026 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 21. ЛХАГВА ГАРАГ. № 13 (7755)
Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.
Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.
Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn