П.Лхагва
Зэвсэгт хүчний нэгтгэл, ангийн хугацаат цэргийн алба хаагчдад албаа хаангаа цахимаар суралцах боломжтой байдаг билээ. Энэхүү боломжийн хэрэгжилт нь тухайн их дээд сургуулийн нөхцөл байдлаас ихээхэн хамаардаг бөгөөд Зэвсэгт хүчний хувьд байлдагч нараа цахимаар суралцах, шалгалт өгөх болон ЭЕШ-д бэлтгэхэд бүх талын дэмжлэгийг үзүүлэхэд бэлэн байдаг аж.
Энэ жишгээр Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн байлдагч Ц.Цогт алба хаах хугацаандаа Техник технологийн дээд сургуульдаа цахимаар үргэлжлүүлэн суралцаж, бүр судалгааны ажлаа хийж, дипломоо хамгаалсан байна.
“Тавилгын үйлдвэрлэлийн цахилгаан хангамж, 10 блок 160 айлын орон сууцны цахилгаан хангамж” сэдвээр судалгааны ажил хийж, бакалаврын дипломоо цахимаар амжилттай хамгаалсан байлдагч Ц.Цогт нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат аж.
Байлдагчийн ар гэрийнхний зүгээс алба хаах хугацаандаа суралцах боломжоор хангасан Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн удирдлагуудад талархал ирүүлээд байна.